Х.Баттулга хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

Х.Баттулга хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Сайд Х.Баттулга БНАСАУ-тай ҮХАА-н салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАСАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь хоёр улсын Засгийн газар үйлдвэр худалдаа аж ахуйн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байлаа. Уг хэлэлцээрт Монгол Улс БНАСАУ-ын Засгийн газар хоорондын комиссын дарга ҮХАА-н сайд Х.Баттулга БНАСАУ-ынГадаад худалдааны сайд Ри Рён Нам нар гарын үсэг зурсан байна.

Энэхүү хэлэлцээр ажил хэрэг болсноор БНАСАУ-ын Сэпү тал нутагт мал аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, Монголын түүхий эдийн нөөцийг ашиглан хонины ноосоор даавуу үйлдвэрлэх, нүүрснээс мяндас гарган авах, БНАСАУ-ын Кэсон дахь аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулан хамтран ажиллах боломжийг судлах, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар дахь хоёр орны давуу тал, нөөц бололцоог бүрэн ашиглах замаар харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан, эдийн засгийн үр өгөөжтэй, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж