“Манай улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа энэ үед ОУСК-ийн олон талт үйлчилгээ нь Хас банкинд шийдвэрлэх ач холбогдолтой. Энэ байгууллагын тусламжтайгаар бид эсрдэлээ сайн удирдаж, Монгол Улсын урт хугацааны өсөлтийн гол тулгуур нь болсон бичил, жижиг, дунд бизнесүүдэд олгодог дэмжлэгээ өргөжүүлэх боломж бүрдэж байна.” гэж Хас банкны гүйцэтгэх захирал Д. Бат-Очир гарын үсэг зурсныхаа дараа тэмдэглэв. Харин ОУСК-ийн БНХАУ, Монгол, БНСУ-ыг хариуцсан захирал Хён-Чан Чо “Валютын ханшийн савлагаа бизнесийн тогтвортой өсөлтөнд сорилт болж, Монгол Улсын хувьд хүнд бэрх энэхүү цаг үед ОУСК дэмжлэгээ нэмэгдүүлж байна. Манай корпораци зээлийн статус, дэлхийн хэмжээний сүлжээгээ ашиглан Хас банк болон Монголын бусад харилцагчиддаа гадаад валютын эрсдлийг орчин үеийн дэвшилтэт аргаар цаг алдалгүй бууруулахад туслах болно” гэжээ.
ОУСК 1999 оноос хойш Хас банктай түншилж, 2001 онд бичил санхүүгийн байгууллагаас банк болон өргөжихөд зөвлөгөө өгч байсан төдийгүй 2008 онд Хас банкны толгой компани болох Тэнгэр санхүүгийн группын хувь нийлүүлэгч болсон аж. ОУСК нь энэ оны эхэнд тус банкин дахь хувь оролцоогоо нэмэгдүүлсэн байна.