Сноуден ажилтай болжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.01-нд нийтлэгдсэн

Америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден ажилд орсон ба тэрээр улсын биш интернэт порталыг дэмжин ажиллах гэнэ. Энэ тухай түүний өмгөөлөгч Анатолий Кучерена Russia Today  телевизийн твиттерт мэдээлсэн байна.


Эдвард Сноуден
Фото: AFP

Ямар сайтын талаар хэлсэн нь одоогоор тодорхойгүй. Өмнө нь наймдугаар сард «ВКонтакте»  сайтыг үндэслэгч Павел Дуров нийтийн сүлжээний хэрэглэгчдийн хувийн  мэдээллийг хамгаалах ажилд Сноуденийг урьж байлаа. Аравдугаар сарын сүүлчээр Дуров Сноуденээс хариу аваагүй байна гэж мэдээлсэн юм.

Оросын эрх баригчид 2013 оны наймдугаар сард Сноуденд түр хугацааны орогнол олгосон байв. Тэр болтол Сноуден «Шереметьево» нисэх буудлын дамжин өнгөрүүлэхэд байжээ. Эх оронд нь түүнд улсын нууцыг хулгайлсан гэх ялыг тулгаж байгаа юм.

Сноуден энэ зуны эхээр америк, английн сэтгүүлчдэд Америкийн тусгай албаны үйл ажиллагааны талаарх баримтыг дамжуулаад олонд алдартай болсон билээ. Түүний илчилсэн баримтаар АНУ-ын эрх баригчид дэлхийн 35 орны лидерүүдийг  тагнаж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж