“Алтайн оргил”, “Алтан ураг”, “Арга билэг”, “Жонон”, “Домог”, “Тэнгэр аялгуу”, “Хөсөгтөн” хамтлаг, есөн уран нугараач, гурван уртын дуучин, Улаанбаатар чуулгын бүжигчид уг тоглолтод оролцсон байна. Эдгээр долоон хамтлагийн нэгдсэн тоглолт өнгөрсөн хоёрдугаар сард Улаанбаатар хотноо болсон бөгөөд Сосорбарам гавьяатын санаачилгаар эхлүүлсэн Монголын язгуур урлагийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчлах төслийн нэг хэсэг нь ийнхүү Сувдан театрт болж өнгөрөв. 2012 онд таван хамтлагийн тоглолтыг анх зохион байгуулсан бол ирэх жилийн цагаан сараар мөн үргэлжлэн илүү олон хамтлагийг хамруулсан нэгдсэн тоглолт болох аж.
Бүтэн зургаан жилийн бүтээн байгуулалтын үр дүнд Сувдан театр 2007 оны арванхоёрдугаар сард хөшгөө нээсэн түүхтэй. Хэдхэн хоногийн дараа Сан Диегогийн симфони оркестрийн тоглолт болох бол ирэх сард Маринскийн театрын домогт Валерий Гергиев өөрийн оркестртойгоо ирж уран бүтээлээ толилуулах юм байна.
Сувдан театрт монгол дуу хуур эгшиглэв
Өмнөд хөршийн Үндэсний их театр буюу сувдан театр урлагийн ертөнцөд тун алдартай. Дэлхийн гайхамшигт театруудын жагсаалтад зүй ёсоор ордог энэхүү тайзнаа тив тивийн шилдгүүд уран бүтээлээ толилуулдаг. Харин энэ удаа монгол дуу хуур эгшиглэлээ. Энэ сарын 29-нд Монголын язгуур урлагийн долоон хамтлагийн нэгдсэн тоглолт Сувдан театрын тайзнаа амжилттай болов. 80 гаруй уран бүтээлчдийн оролцсон энэхүү тоглолтыг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам санаачлан, зохион байгуулсан төдийгүй ерөнхий найруулагчаар нь ажиллажээ.
Б.ЭНХ