Оюуны Ундраа Групп нь уул уурхай, барилга, үл хөдлөх хөрөнгө, санхүү хөрөнгө оруулалт, мэдээлэл, технологийн салбаруудад үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний компани бөгөөд 2010 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Швейцарь Улсын Иргэн Армин Вейдеркер Иоханы 100 хувийн хөрөнгө оруулалттай, Трансбанкны 51 хувийн хувьцаа эзэмшигч Инфрастракчер ХХК-ийг Монгол улсын холбогдох хуулийн дагуу худалдан авсан билээ.
Гэтэл сүүлийн үед Трансбанкыг төлөөлөх эрхгүй Д.Энхтайван гэгч этгээд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө Трансбанкны ТУЗ-ын дарга гэж худал хэлэн олон нийтийг төөрөгдүүлээд зогсохгүй Оюуны Ундраа компанийг илт гүтгэн гүжирдэж, компанийн бизнесийн болон удирдлагын хувийн нэр хүндэд бүдүүлэгээр халдсан захиалгат нийтлэл, нэвтрүүлэг, гүтгэлгүүдийг байнга явуулж олон нийтийн анхааралыг өөр зүгт хандуулах замаар өөрийн хийсэн хууль бус үйлдэлүүдээ нуух гэсэн арга ядсан гүтгэлэгийг хийсээр байна.
Трансбанкны удирдлага, үйл ажиллагаа нь 2009 оноос хойш өнөөг хүртэл ямарч удирдлаггүй зөвхөн 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн хууль бус хяналтан дор явж ирсэн тул тэдний хууль бус үйлдэлүүдийн улмаас банкны эд хөрөнгө шамшигдах хийгээд харилцагчдын эрх ашиг хохирсон тохиолдолд Оюуны Ундраа компани ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
Оюуны Ундраа компани нь Д.Энхтайван гэгч этгээдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, гүтгэж байгаа шиг хууль бус ажиллагаа явуулаагүй, мөн аливаа аж ахуйн нэгж, банк санхүү, төр болон төрийн бус байгууллагуудад ямарч өр төлбөргүй бөгөөд түүний хууль бус үйл ажиллагаа, байгууллага хувь хүмүүсийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан гүтгэлгийн гэмт үйлдэлүүдийг нь хууль хяналтын байгууллагад хандан шалгуулж байгаа болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Хууль, Эрх Зүйн Газар