
МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар болон Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Мөнхбатыг сонгогдсон бол Хэвлэл мэдээлэл, гадаад болон олон нийтийн харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар Т.Гантулгыг томилсон байна. Мөн орон нутаг, намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Х.Булгантуяа нарыг сонгожээ.
МАН-ын шинэ нарийн бичиг Т.Гантулга нь Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан “Онц их хурлын төлөө” хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж байсан юм байна. Харин Х.Булгантуяа нь НАМЗХ-ны жендер хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд “Оюутолгой” болон Дэлхийн банкны олон улсын төсөлд тус тус ажиллаж байсан аж.
Ш.ЧИМЭГ