МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөж, өвдөг шороодсон Ж.Сүхбаатар сэтгэл дундуур явна. Нарийн бичгийн даргын алба хашиж байсан, намын гал тогоог сахих туршлагатай хүн гэж олон нийт түүнийг генсек болно гэсэн хүлээлттэй байсан ч цөөхөн саналаар ялагдсан Ж.Сүхбаатар гишүүн өөрийн үзэл бодол, шүүмжлэлээ твиттер хуудасаараа дамжуулан илэрхийлсээр байна.
Тухайлбал,
-Манай улсын авилгын загалмайлсан эцэг бол Бадамжунай тэргуутэн. Тагнуул, цагдаа, АТГ, шүүх, шашин, нийслэл МАН АН дамжсан далд сулжээг хэрсэн…
-Авилгачдад дайн зарлалаа гэдэг. Яагаад авлигын мафийн эзэд шоронд орохгүй байна???
-Нам дамжсан бас хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж доромжилж даврах вэ?!
-Бадамжунай гэдэг мафи шоронд ороогуй цагт Монголд авилгачид жаргаж олон тумэн айдас доромжлол амссаар байх болно.
Ш.ОЧ