
УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн хувьд оюутнуудад сар тутамд 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгохыг үндсэнд нь дэмжиж, “Бид ямаанд зориулж мөнгө өгч болсон юм, хүндээ зориулж, 130 гаруй тэрбум төгрөг зарцуулахад юу нь болохгүй гэж хэмээн мэдэгдээд авлаа.
УИХ-ын гишүүн Р.Гочигдоржийн хувьд ч, иргэдийн боловсролын төлөө, төр хүндээ мөнгө зарцуулахад болохгүй зүйлгүй гэж үзэж байна. Тэр дундаа цөөн хүн амтай Монгол орны хувьд оюуны чадамжтай иргэнтэй байж, олон сая хүн амтай орнуудаас илүү хөгжиж чадна гэж хэллээ.
Г.Дарь