Бүх нийтийн хөдөлмөрийн өдөртэй болно

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн хөдөлмөрийн өдөртэй болно

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас жил бүрийн тавдугаар сарын эхний
долоо хоногийн бямба гаригийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа”
уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгох санаачлага гаргажээ. Энэ
асуудлыг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр хэлэлцээд дэмжсэн байна.
Түүнчлэн энэ өдрийг орон даяар хэвшүүлэн цаашид үндэсний бүтээмжийн
хөдөлгөөн болгон өрнүүлэхийг уриалжээ.

Судалгаагаар хөдөлмөр эрхэлдэг 786 мянга гаруй иргэн байдаг аж. Нэг хүн
жилдээ нийтээр тэмдэглэх баяр, ээлжийн болон амралтын бусад өдөр гээд
130 өдөр амардаг гэнэ. Энэ нь нэг жилийн бүх өдрийн 34.5 хувийг амралт,
баяр тэмдэглэхэд зориулдаг гэж ойлгож болох аж. Тиймээс жилд ганцхан
өдөр сайн дураараа хөдөлмөрлөхөд монголчууд 12.5 тэрбум төгрөгийн баялаг
бүтээж чадна гэсэн тооцоог ч гаргажээ. 

Мөн төрийн бус байгууллагуудын зүгээс нэг өдрийг эрүүл, аюулгүй орчин
бий болгох, хот, сум суурингаа цэцэрлэгжүүлж, тохижуулах, дэд бүтцийг нь
сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх, соёлын дурсгалт газруудыг
сэргээн засварлах зэргээр бүтээн байгуулалтын ажил хийхэд зориулах
хүсэлтэйгээ ч илэрхийлсэн юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж