
Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс Улаабаатарыг зорьсон шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, ажилгүй, орлого багатай иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдгээр ажилгүй, орлогогүй өрхийн хүүхдүүд сурч боловсрох, амьдрах нөхцөл нь хүндэрч тэнэмэл амьдралд шилжих нь олон болсон. Тиймээс эдгээр хүүхдүүдийг асарч хүмүүжүүлэн, нийгэмшүүлэх үүднээс Нийслэлийн Засаг даргын санаачлагаар ХСХТТ-ийг байгуулсан юм. Одоо тус төвд 118 хүүхэд байрлаж, ойр орчмынхоо сургуулиудад суралцаж байна. Тус төвийнхөн тэнэмэл амьдралд орсон хүүхдүүдийг тодорхой хугацаанд байрлуулж, нийгэмшүүлэн, эргээд эцэг эх, гэр оронд нь буцаах, бүр боломжгүйг нь эндээ байлгах 2 чиглэлээр ажиллаж байгаа. Гэвч 1998 онд тус төвд ирж байсан хүүхдүүд одоо нас биед хүрч, тэдгээрийг цаашид хэрхэх вэ гэдэг нь зөвхөн Улаанбаатарын бус улсын хэмжээний асуудал болоод байгаа. Иймээс энэ асуудлыг шийдэх үүднээс Хотын дарга Захирамж гаргаж, тус төвийн хашаанд 18-24 насныхныг тусад нь байрлуулж, мэргэжил эзэмших боломжийг нь бүрдүүлсэн хөгжлийн төв байгуулахаар шийдвэрлэсэн. Хүүхдүүд энд байрлаад хооллож ундлаад байх бус тэднийг амьдралд бэлтгэж, мэргэжилтэй боловсон хүчин болгон гаргах юм.