Сочигийн олимпийн нээлт эхлэх цаг тодорхой болов

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Сочигийн олимпийн нээлт эхлэх цаг тодорхой болов

ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн наадмын нээлтийн ажиллагааг 2014 оны хоёрдугаар сарын 7-ны 20.14 цагт эхлүүлэхээр шийджээ. 2014 онд болох олимпийг ийнхүү онтой ижилсүүлсэн цагт нээхээр болсон байна. Манай Улаанбаатарын цагаар бол хоёрдугаар сарын 8-ны 00.14-ээр эхэлнэ гэсэн үг. Олимпийн нээлт “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд гурван цаг орчим үргэлжлэх ажээ. Нээлт болон хаалтын ажиллагааны үзүүлбэрт ойролцоогоор 3000 уран бүтээлч, залуу тамирчид, хүүхдүүд оролцох юм байна.

Б.МӨНХЗУЛ

(”Спортын шуудан” сонин)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж