
Саакашвили аравдугаар сарын 29-ний шөнө Брюссель орохоор ниссэн байв. Тэрээр үндэстэндээ хандан талархал илэрхийлснийхээ дараа Европ руу нисчээ. Гэтэл удалгүй Саакаашвили Гүржээс оргон зайллаа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж эхэлжээ.
Саакашвилийн хэлснээр, Иванишвили түүнийг “Онцгой дэглэмтэй шоронд хорих шаардлагатай” гэж үздэг гэнэ. Түүнчлэн тэрээр “Путин намайг хориулах гэж Иванишвилид хоёр тэрбум долларын хахууль өгсөн” гэх үгсийг ч хэлж байжээ.
Саяхан шинээр сонгогдсон Гүржийн ерөнхийлөгч Георгий Маргвелашвили тангараг өргөснөөр одоогийн ерөнхийлөгч Саакашвили төрийн тэргүүний үүргээсээ чөлөөлөгдөх юм. Шинэ Ерөнхийлөгч Георгий Маргвелашвилийн хувьд “Саакашвилийг баривчлах буюу мөрдөж мөшгих санаа байхгүй” гэж үзэж байгаа ажээ.