
Сингапурт амьдардаг Р.Фрийдланд продюсер Жон Пенотти, хэвлэлийн ахмад ажилтан Рэй Чен нартай хамтран “Ivanhoe Pictures” компанийг байгуулсан байна. Тус компани нь олон улсад цацагдах телевизийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, кино бэлтгэх аж.
“Ivanhoe Pictures” компани Калифорнийн Холливүүдэд төвлөрөх бөгөөд Бээжин, Нью-Йоркт салбар оффистой байх юм байна. Р.Фрийдланд тус компанийн ТУЗ-ийн даргаар, Ж.Пенотти Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгчөөр, Р.Чен Гүйцэтгэх дэд Ерөнхийлөгчөөр ажиллахаар болжээ.
С.БОЛД