
МАН-ын даргын сонгуульд М.Энхболдтой өрсөлдсөн Т.Аюурсайхан Бага хурлын гишүүн болохоос татгалзжээ. Өчигдөр шөнийн Их хурлаар Бага хурлын 310 гишүүдийг тодруулсан бөгөөд өмнөх жилүүдэд Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгоход 6-7 хүн л заалнаас нэр дэвшдэг байсан бод энэ удаа 60 гаруй хүн заалнаас нэр дэвшжээ. Тэдгээр 60 хүний нэг нь Т.Аюурсайхан байсан бөгөөд Бага хурлын гишүүнээр сонгогдох хүсэлгүй байгаагаа илэрхийлэн өрсөлдөхөөс татгалзсан байна. Харин намын Хяналтын ерөнхий хороонд өмнө байгуулж байсан Шинэчлэлийн хорооны багаараа нэр дэвшин өрсөлдөхөөр болсон ба “Бидэнд албан тушаал биш хяналт тавих боломж чухал” гэж буй аж.
Э.ЭНХ