
Шоронгоос чөлөөлөгдсөн хүмүүсийн 21 нь израильчуудыг хөнөөсөн хэргээр хоригдож байсан бөгөөд тэдний дунд онц ноцтой хэргээр шүүгдсэн террористууд ч байгаа ажээ.
Бараг 2000 орчим палестинчууд Рамаллах хотод тэднийг чөлөөлсөн баярыг тэмдэглэсэн бол орой нь хотынхон тэднийг ФАТХ, ПЧБ ба Палестиныг чөлөөлөх ардын фронтын туг барин угтжээ. Палестины сайд Исса Куараке “Палестиныг чөлөөлөх байгууллага шоронд хоригдсон эцсийн хүнийг суллуултал Израильтай энхийн гэрээг байгуулахгүй” гэж мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 13-нд Израиль Палестины хоригдлуудын эхний хэсгийн 26 хүнийг чөлөөлсөн юм. Энхийн гэрээ байгуулах хүрээнд Израиль 1993 оноос өмнө хэрэг хийж, олон жилийн хорих ял авсан 104 хүнийг чөлөөлөөд байгаа юм. Тэд шоронд 19-28 жилийн хугацааг өнгөрөөжээ.