Нийслэлийн өдрөөр шагналын хур буулаа

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Нийслэлийн өдрөөр шагналын хур буулаа

Хан-Уул дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАнаас мэдээлж байна. 2012.10.31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хан-Уул дүүргийн есөн иргэнийг төрийн одон медалиар шагнаж Нийслэлийн өдрөөр /10.29/ дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Ажлын албаны дарга Б.Бас-Оргил нар гардуулан өгч баяр хүргэлээ. Тулгар төрийн 2222 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль эрх зүй, газар тариалан, аж үйлдвэр, мал аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллалсан нэр бүхий хүмүүсийг Нийслэл хот үүсгэн байгууллагдсаны 374 жилийн ойн өдрөөр шагнаж урамшуулсан юм.

Олон жил төрд үр бүтээлтэй ажилласан Ө.Энхтуяа, О.Баттөмөр нарыг Монгол Улсын Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор,  Ш.Бавуудорж, Д.Даваа, Д.Лувсангомбо, Д.Яйчил нарын дөрвөн хүн Алтан гадас одонгоор, Б.Сарантуяа, И.Чулуунцэцэг нарын хоёр хүн Хөдөлмөрийн хүндэт медалиар, И.Пүрэвсүрэнг Цэргийн хүндэт медалиар энгэрээ мялаалгалаа.

Эх сурвалж: www.khanuul.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж