Банк дампууруулсан тэрбумтнууд

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Банк дампууруулсан тэрбумтнууд

Шил шилээ даран дампуурал зарласан банкуудын хэрэг нэг мөр шийдэгдэлгүй хэдэн жилийн нүүр үзлээ. “Зоос” банкыг Төрийн банк болгон өнгө зүсийг нь хувиргаж, харин “Анод” банкны  хэргийг шалгах гэж цагдаагийнхан хоёр жил тархиа гашилгаж сууна.  Одоогоор тус банк 2908 харилцагчаас 122.1 тэрбум төгрөгийн авлагатай байна. Гэвч их хэмжээний өр зээлтэй эдгээр харилцагчид мөнгөө төлөхөөс үргэлж зайлсхийж байгаа ажээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нар гарын үсэг зурж “Анод” банк үүдээ нээж байжээ

“Анод” банкны хувь нийлүүлэгчдийн асуудал өнөөдөр ч маргаантай байгаа. Уг  банкийг үүс­гэн байгуулах гэрээг 1998 оны  аравдугаар  сарын 14-ний  өдөр байгуулсан ажээ. “Анод” ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхтөр,  “Эрчим хүч-байгаль орчин” ХХК-ийн ерөнхий захирал С.Жаргалсайхан, “Анома” ХХК-ийн ерөнхий захирал Т.Батсүх, “Амонда” ХХК-ийн ерөнхий захирал Н.Даваа,  “Гүн төгөл“ ХХК-ийн ерөнхий захирал Э.Гүр-Аранз, “Очир төв” ХХК-ийн захирал Д.Дамба-Очир /одоогийн УИХ-ын гишүүн/ нар энэ гэрээнд гарын үсэг зуржээ.  “Эрчим хүч-байгаль орчин” ХХК тухайн үед  Эрчим хүчний удирдах газраас  шатахууны төлбөр  454.800 доллар  авсан байна. Энэ мөнгөнөөс “Эрчим хүч-байгаль орчин” ХХК 180 сая, “Анома” ХХК 150 сая, “Гүн төгөл” ХХК 100 сая төгрөгийг банкны дүрмийн санд шилжүүлж байжээ.

Үүнээс гадна  “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатын 2003 онд нэг тэрбум, иргэн Д.Наранбаатар 200 сая төгрөгийн хувь эзэмшихээр тус банкны дүрмийн санд оруулж, гэрээ байгуулжээ. Мөн одоогийн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Очир төв” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2004 оны хоёрдугаар сард нэг тэрбум, “Алтжин” группийн охин компани болох “Цөлийн заг”  компанийн ерөнхий захирал Г.Алтан  нийт хоёр тэрбум төгрөгийг тус банкны дүрмийн санд оруулжээ.  Мөн “Түшиг” ХХК таван тэрбум,  иргэн Д.Батмөнх 500 сая төгрөгийн хувь эзэмшихээр болсон байна. Гэвч хувь нийлүүлэгчид бүхий л хувьцаагаа Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт бэлэглэж, хариуд нь их хэмжээний зээл л авч байсан байх юм. “Анод” банкны хувьцаа эзэмшигч гэдэг хөшигний ард их хэмжээний санхүүгийн луйвар нуугдаж байсан нь өнөөдөр тодорхой болчихоод байна. Банкны санхүүгийн асуудал хүндрэхэд банкны эзэд том том компанийн захирлуудтай хуйвалдан их хэмжээний хувьцаа зарж, эсвэл хувь нийлүүлэгч хэмээн зарлаж мөнгө оруулж ирдэг. Харин асуудал намжингуут нөгөөх хувьцаагаа бэлгэнд авч, оронд нь зээл гаргаж өгдөг байсан нь илрээд байна. Тийм ч учраас “Анод” банкны 122.1 тэрбум төгрөгийн зээлийн 39 хувь нь буюу 48.7 тэрбум төгрөг нь хувь нийлүүлэгчид болон тэдний ах дүү нарт ногдож байна.

“Анод” банкны дампуурал ба нэр дэвшигч Б.Гарамгайбаатар

Тус банкнаас олон тэрбум төгрөг зээлж, өвдөг сөхрөхөд нь чамгүй хувь нэмэр оруулсан зээлдэгчдийн дунд УИХ-д нэр дэвшсэн эрхмүүд ч байна. Тухайлбал, АН-аас УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшсэн Б.Гарамгайбаатар. Тэрбээр “Монроуд”, “АР ПИ ЭМ”, “Дээд цэг”, “Улбаа” гэдэг дөрвөн компанийнхаа нэр дээр 17 тэрбум 514 сая 169 мянган төгрөг зээлжээ. Yүний долоон тэрбум гаруйг нь “Монроуд” компанийн нэр дээр авсан байна.  “Ар Пи Эм” ХХК-ийн нэг тэрбум 349 саяын зээлийг 2007 оны есдүгээр сарын 13-нд олгожээ. Мөн тус компани 2007 онд 400 сая төгрөгийн зээл авснаа 2008 оны аравдугаар сарын 26-нд төлөх ёстой байсан аж. “Дээд цэг” компани хоёр тэрбум 800 сая, “Улбаа” компани таван тэрбум 715 сая төгрөгийн өртэй. Банкны зүгээс эдгээр зээлийг хэвийн гэж үзэж байгаа ч, хяналт шалгалтын комиссынхон эргэлзээтэй зээл гэсэн ангилалд оруулжээ.

“Улбаа” компанийн зарим зээл 2008 оны дөрөвдүгээр сар, зургадугаар сард гарсан байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна. ““Монроуд” буюу Б.Гарамгайбаатарын зээлийн хэмжээ 13,4 тэрбум төгрөг.  АН-ын YЗХ-ны гишүүн. “Анод”-ын ТУЗ-ийн гишүүн, намын гишүүн энэ эр 2008 оны сонгуульд элбэг гурван тэрбумыг нь зарчихсан гэж зарим хүн ярьж байна.

Стратегийн хөрөнгө оруулагч уу, эсвэл?

“Анод” банкныхан 2008 оны дөрөвдүгээр сард хувь нийлүүлэгчдийн хурал зарлаж, 2004-2007 оны хуримтлагдсан ашиг 3.1 тэрбум, 2008 оны нэгдүгээр улирлын ашиг 3.1 тэрбум төгрөгийг хувь нийлүүлэгч нартаа хуваарилах шийдвэр гаргажээ. Хоёрхон жилийн өмнө зургаан тэрбум 200 саяын ашигтай ажиллаж, хувь нийлүүлэгч нартаа  ашгаа хувааж өгч байсан энэ банкны хөрөнгө хувьцаа гаргаснаар улам зузаарсан байх юм. Санхүүгийн  зохицуулах хорооны 100 тоот тогтоолоор “Анод” банк 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 39418531 ширхэг энгийн хувьцааг гаргасан аж. Тухайн үед “Анод” банкныхан  Стратегийн хөрөнгө оруулагчтай болсноо Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, хувьцаа гаргах зөвшөөрөл авсан бололтой. БНСУ-ын “Эн Эй Ю Ай Би Капитал” “Солонгосын хөрөнгө оруулалт, технологийн корпараци” консорциум, “Түшиг” ХХК хамтран 19 тэрбум төгрө­гийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Тймээс энгийн нэрлэсэн хувьцаа гаргах шаардлагатай гэж “Анод”-ын удирдлагууд мэдээл­сэн байна. Тухайн үед банкны тайлан тэнцэл дээр 5.7 тэрбум төгрөгийн хувьцааг  “Түшиг” ХХК  худалдаж авсан гэж бичсэн бай­сан ч энэ мөнгө орж ирээгүй нь шалгалтаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл “Түшиг” ХХК ст­ра­тегийн хөрөнгө оруулагч биш, тэр ч бүү хэл ямар ч хувьцаа худалдаж аваагүй нь шалгалтын явцад тогтоогджээ.

Хардлага дагуулсан хөрөнгө оруулалт

“Анод” банкны Стратегийн хө­рөнгө оруулагч гэдэг нэр зүү­сэн БНСУ-ын “Эн Эй Ю Ай Би Капитал” компани 2008 оны тавдугаар сарын 21-ний өдөр тус банкинд 2.502.883.38 ам.долларыг Монгол руу шилжүүлжээ. Үүнээс хоёр хоногийн дараа  Солонгосын Хөрөнгө оруулалт, технологийн корпорациас 2.503.013.16 ам доллар мөн шилжүүлсэн байна. Энэ их хэмжээний ам.доллар БНСУ-ын “Коrea exchenge”,  “Shinhan” банкнуудаас шилжиж ирсэн боловч Монголбанкны шин­жээчид “цэвэр” мөнгө гэ­дэгт эргэлзэж байгаа юм. Тэд энэ мөнгөний эх үүсвэрийг зайлшгүй шалгах, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас гаргасан 40 зөвлөмж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд БНСУ-ын эрх бүхий байгууллагад хандах шаардлагатай гэж үзсэн байна.

“Анод” банкинд 500 саяас дээш төгрөгийн өртэй зээлдэгч нарын судлагаа 2010.09.30-ны өдрийн байдлаар


ЗЭЭЛДЭГЧИЙН НЭР

ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ

ЗЭЭЛИЙН АНГИЛАЛ

“Стардевелопмент” ХХК

 

5.302.176.498.58

 

Муу

 

“Очиртөв”ХХК

 

4.199.899.509.71

 

Муу

 

“Жи Энд Юу Голд”ХХК

 

3.861.664.100.00

 

Муу

 

“Улбаа” ХХК

 

3.858.290.000.00

 

Муу

 

“Шарихэрд”ХХК

 

3.499.797.001.04

 

Муу

 

“Санд”ХХК

 

3.358.146.646.75

 

Муу

 

“Монголгазар”ХХК

 

3.120.197.257.97

 

Муу

 

“Дээж-Овоо”ХХК

 

3.011.731.638.31

 

Муу

 

“Сити такси”ХХК

 

2.999.603.794.05

 

Эргэлзээтэй

 

“Мон сити”ХХК

 

2.831.075.857.21

 

Эргэлзээтэй

 

“Эм Энд Жи констрашн”
ХХК

 

2.499.769.648.44

 

Муу

 

“Аэромонголия”ХХК

 

2.460.470.508.35

 

Муу

 

Иргэн Цогзолмаа

 

2.385.751.122.63

 

Муу

 

“Аэромонголия”ХХК

 

1.900.137.132.30

 

Муу

 

“Смарт инт систем” ХХК

 

1.804.040.702.77

 

Муу

 

“Ай Ти Зэт” ХХК

 

1.730.116.663.00

 

Муу

 

“Шарын гол” ХК

 

1.723.267.00.00

 

Муу

 

“Уянга болор” ХХК

 

1.642.778.461.02

 

Муу

 

“Комитсервис” ХХК

 

1.641.425.600.00

 

Муу

 

“Уянга болор” ХХК

 

1.1.434.352.456.02

 

Муу

 

“Гацуурт” ХХК

 

1.400.000.000.00

 

Муу

 

“Ар Пи Эм”ХХК

 

1.349.701.233.75

 

Муу

 

“Тас петролиум”ХХК

 

1.324.934.734.35

 

Муу

 

“Жи Энд Юу Голд”

 

1.300.000.000.00

 

Муу

 

Их барилга төсөл

 

1.291.679.886.75

 

Муу

 

“Смарт инт систем” ХХК

 

1.1.233.062.804.82

 

Муу

 

“Шивээговь флюрит” ХХК

 

1.226.934.363.34

 

Муу

 

“Дээд цэг” ХХК

 

1.200.000.000.00

 

Муу

 

“Сэквоя” ХХК

 

1.199.969.037.00

 

Муу

 

“Мон форте”ХХК

 

1.162.866.139.51

 

Муу

 

“Хотын зам” ХХК

 

1.109.429.698.57

 

Муу

 

“Си Эйч Эм Жи Ай”

 

1.031.797.832.00

 

Муу

 

“Тас петролиум”ХХК

 

1.1.021.324.583.33

 

Муу

 

“Улбаа” ХХК

 

997.000.000.000.00

 

Муу

 

“Гүнтөгөл” ХХК

 

996.954.243.57

 

Муу

 

“Сэквоя” ХХК

 

994.639.700.00

 

Муу

 

“Дээд цэг” ХХК

 

766.487.827.00

 

Муу

 

“Тодмонгол” ХХК

 

728.703.983.00

 

Муу

 

“Гацуурт” ХХК

 

698.312.927.74

 

Муу

 

“Шивээговь флюрит” ХХК

 

657.000.000.00

 

Муу

 

“Си Эф Си групп” ХХК

 

632.437.084.24

 

Эргэлзээтэй

 

Болдбаатарын Чойжамц

 

630.190.125.56

 

Муу

 

“Коуль дизель монголия”
ХХК

 

611.624.879.71

 

Муу

 

“Шинэ торгон монгол”
ХХК

 

602.094.826.90

 

Муу

 

“Улбаа” ХХК

 

560.000.000.000

 

Муу

 

“ЭХБУ трест” ХК

 

533.906.292.00

 

Муу

 

Довчинжавын Отгонбилэг

 

1.100.000.000.00

 

Муу

 

“Жи Энд Юу Голд”ХХК

500.000.000

Муу


Сая ам.долларын бэлэг

Үүнээс гадна БНСУ-ын ир­гэн Lee Ok Sook гэгч 2001 оны тавдугаар сарын 7, 21-ний өд­рүү­дэд нийтдээ 999.968 ам долларыг “Анод” банкны хувьцаа эзэмшигч Д.Батмөнхөд бэлэг болгон шилжүүлж, энэ мөнгө бас л “Анод”-ын данс руу оржээ. Солонгос иргэнээс сая ам.доллар бэлгэнд авсан Д.Батмөнх 2008 оны нэгдүгээр сард өөрийнхөө хувьцааг “Анод” банкны захирал Э.Гүр-Аранзад бэлэглэх хүсэлт гар­гаж байсан ч эрх бүхий бай­гууллагаас зөвшөөрөөгүй гэнэ. Мон­голбанкны шинжээчид энэ­­хүү нэг сая ам.долларыг бас л “бохир” мөнгө байх магадлалтай гэж үзэж байгаагаа уг дүгнэлтдээ дурьджээ. Тиймээс Д.Батмөнх  БНСУ-ын иргэн Lee Ok Sook нар ямар харилцаа холбоотой, Lee Ok Sook ямар бизнес эрхлэж, ямар эх үүсвэрээс мөнгө олдгийг тог­тоох шаардлагатай гэж УМБГ-ынханд анхааруулсан байна.

“Аэромонголиа” компанийн зээлийн үлдэгдэл 6,2 тэрбум төгрөг

“Анод” банк дампуурал зар­ласны дараа буюу 2009 оны тавдугаар сард  “Аэромонголиа” ХХК-ийнхан Малайзын “Kуала Лампур Виртиал айрпорт.com” сайтад “Fokker 100”,  “Fokker 50” онгоцоо худалдах зар гар­­гаж байжээ. Тухайн үед “Аэро­мон­­­голиа” компанийн удирд­лагын зүгээс “Манайх “Fokker 50” маркийн хоёр онгоцоор үйл ажил­лагаагаа хэвийн үргэлж­лүүлэх боломжтой. Зорчигчдын дүүргэлт хангалттай биш байсан учраас энэ хоёр онгоцыг худалдаж байгаа” хэмээн мэдэгдэж бай­сан. Гэвч “Аэромонголиа” ком­па­ни “Анод” банкнаас дөрвөн удаа­гийн үйлдлээр 6,2 тэрбум төг­рөг зээлжээ. Банкны өр барагдуулахаар ажиллаж байгаа хуульчид тус компанийг онгоцоо зараад өрөө төлчих байх гэж бүтэн жил хүлээсэн ч энэ өр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа аж. “Аэромонголиа” ком­па­нийн хувь нийлүүлэгч Б.Чу­луун­баатар дампуурал зарла­чих­сан “Анод” банкны хувь ний­лүүлэгч учраас ямар ч хараа хя­налт, гэрээ, барьцаагүйгээр их хэмжээний зээлийг авч бай­сан хэмээн учир мэдэх улс ярьц­гааж байна. Их хэмжээний өртэй “Аэромонголиа” компа­нийн онгоцыг барьцаалах, аюул­гүй байдал хангахгүй уч­раас нислэгийг нь зогсоох зэ­рэг янз бүрийн арга хэмжээ ава­хаар эрх бүхий байгууллага орол­дож байсан ч дийлээгүй юм. Тий­мээс 6,2 тэрбум төгрөг эргэн тө­лөг­дөнө гэж найдах хүн алга бол­чихоод байна.

“Тас петролиум” компани 2,9 тэрбум төгрөгөө эргүүлж төлөөгүй байна

Тус компанийн захирал Р.Пү­рэв­сүрэн 2005 оны гуравдугаар сарын 4-ний өдөр №060050018 тоот гэрээгээр 1.4 тэрбум төгрөг зээлжээ. Тус компанийнхан зээ­лийн төлбөрөөс ганц төг­рөг төлөөгүй байж дахин №06050019 тоот гэрээ байгуулж, 1,2 тэрбум төгрөгийн  зээл авсан байх юм. Зээлийн барьцаанд ша­та­хуун, тоног төхөөрөмж, ба­раа­ны төлбөр авах эрх, ашигт малт­ма­лын лиценз тавьсан гэдэг бичиг байгаа ч үүнийг нотлох ямар ч баримт, мэдээ олдохгүй байгаа аж. Тус компанитай байгуулсан зээлийн гэрээ ч улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Үүнээс гад­на барьцаанд дурьдагдсан эд зүйлс нь өөр зээлийн гэрээтэй давхцаж, өр барагдуулагч нар учраа олохгүй сууж байна. Хоёр зээлийн төлбөр 2,9 сая төгрөгөөс өнөөдөр нэг ч төгрөг төлөгдөөгүй байгаа юм. Хамгийн сүүлд 2010 оны есдүгээр сарын 30-ны өдөр тус банкны зээлдэгчдийн су­дал­гааг шинэчлэн гаргажээ. “Анод” банкинд 2908 зээлдэгч 122.197.742.739.9 тэрбум төгрө­гийн өртэй байна. Энэ зээлийн 103 тэрбум төгрөгийг 100 гаруй­хан хүн хувааж авчээ.

Үргэлжлэл бий

С.ЭНХЗАЯА

Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж