Дагестаны баг Ерөнхийлөгчийн цом хүртжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.31-нд нийтлэгдсэн

Дагестаны баг Ерөнхийлөгчийн цом хүртжээ

Аравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд ОХУ-ын Чечень улсын Грозный хотод Чечень улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын баатар Рамзан Кадыровын цомын төлөө Адлан Вараевын нэрэмжит олон улсын тэмцээн болж тус тэмцээнд АНУ, Азербайжан, Армян, Беларусь, Гүрж, Киргиз, Тажик, Украин болон ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд найрамдах улс, муж, хотуудын 169 бөх өрсөлджээ.

Спортын уран чадварын дунд сургуулийн 3 мянган хүний суудалтай Бөхийн ордонд тав дахь удаагаа болсон энэхүү олон улсын тэмцээнд Чечень улсын Ерөнхийлөгчийн цомыг Дагестан улсын баг хүртэж хоёрдугаар байрыг Азербайжан улсын баг, гуравдугаар байрыг АНУ баг эзэлжээ. Дагестаны бөх Ахмед Чакаев энэ тэмцээнд гурав дахь удаагаа дараалан түрүүлжээ.

Чечень улсын Засгийн газар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн болон европийн хошой аварга А.Вараевын сангаас хамтран зохион байгуулсан энэ олон улсын тэмцээнд жин тус бүрт алтан медаль авсан бөхийг 20 мянга, мөнгөн медаль авсан бөхийг 5 мянга, хүрэл медаль авсан бөх бүрийг 2 мянга, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 20 мянган ам.доллараар урамшуулсан байна.

Тэмцээний дүн

        55 кг

1. Асадулла Лачинов /Беларусь/
2. Азамат Тускаев /Хойд Осет-Алания/
3. Артем Гебеков /Дагестан/
3. Оган Гигинян /Армян/

        60 кг

1. Мурад Нухкадиев /Красноярск хот/
2. Жимми Кеннеди (АНУ)
3. Гусейн Шахбанов /Беларусь/
3. Альберт Каирханов /Дагестан/

        66 кг

1. Ахмед Чакаев /Дагестан/
2. Залимхан Юсупов /Тажик/
3. Хажимурад Нурудинов /Дагестан/
3. Амир Беруков /Дагестан/

        74 кг

1. Ахмед Гажимагомедов /Дагестан/
2. Хетаг Цаболов /Хойд Осет-Алания/
3. Гажи Гажиев /Дагестан/
3.Арсен Маиров /Кабардино-Балкар улс/

        84 кг

1. Муслим Дадаев /Чечень/
2. Даурен Куруглиев /Дагестан/
3. Радион Нартикоев /Хойд Осети-Алания/
3. Георгий Рубаев /Хойд Осети-Алания/

        96 кг

1. Магомед Ибрагимов /Дагестан/
2. Камиль Гусейнов /Дагестан/
3. Аслан Бибулатов /Чечень/
3. Гажи Алижанов /Азербайжан/

        120 кг

1. Давид Мозманишвили /Гүрж/
2. Арсланбек Алиев /Дагестан/
3. Зак Рей /АНУ/
3. Эдуард Базров /Хойд Осет-Алания/

Д.ӨЛГИЙСАЙХАН /МЧБХ/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж