
Аянд “Ногоон хэрэм” төсөлд оролцож буй байгууллагуудаас гадна хувь хүн, иргэд оролцох боломжтой юм. Одоогоор “Нүүдлийн катеринг” ХХК, “Мөнх ногоон амьдрал” ТББ энэ ажлыг хамтран зохион байгуулж байна.
Засгийн газрын 2010.6.9-ний өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 146 дугаар тогтоол болон БОАЖ-ын сайдын 2010.7.2-ны өдрийн А-208 тоот тушаалын дагуу Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг Аялал жуулчлалын үндэсний төв (АЖҮТ) өнгөрсөн жилээс хариуцах болсон. Үйлчилгээг нь шинэ түвшинд гаргах, гадаад дотоодын жуулчдын зорчих, амрах дуртай газруудын нэг болгох зэргээр менежментийг сайжруулахаас гадна эд хөрөнгийн арчилгаа, үйлчилгээ, харуул хамгаалалтыг АЖҮТ давхар хариуцан ажиллаж байгаа юм.
Цэцэрлэгт хүрээлэнг жуулчид, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх жишиг газар болгох үйлсэд “Нүүдлийн катеринг” ХХК /Номадсын сүлжээ ресторан/-ийн хамт олон идэвхтэй оролцож, өнгөрсөн жилээс тохижилт, үйлчилгээний ажлууд хийсэн. Цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар “Grab & go” түргэн хоолны газар, “Buddha house” кофе шоп, Бурхан багшийн музей ажиллаж байна. Тун удахгүй жуулчны мэдээллийн төв, мини парк зэрэг жуулчид, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан олон төрлийн төрлийн үйлчилгээ нээгдэнэ. Түүнчлэн хүсэл биелүүлэх зулын үйлчилгээг амралтын өдрүүдээр үзүүлж байна.
Тус газрыг бүрэн хэмжээний цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулснаар нийслэл хотын өнгө үзэмж сайжирч, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гадаад дотоодын жуулчдын зорин очих гол газрын нэг болох юм.
“Ногоон парк” аянд нэгдэн, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах хувь хүн, байгууллагатай хамтран ажиллахдаа БОАЖЯ, АЖҮТ ямагт нээлттэй байгааг дашрамд дуулгая.
Нэг мод таривал энэ насны буян, Хоёр мод таривал хойд насны буян.