Долоон жилийн баталгаат хугацаатай Ferrari машинууд

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Долоон жилийн баталгаат хугацаатай Ferrari машинууд

Италийн машин үйлдвэрлэгч Ferrari компани зарим загварын машинуудынхаа зах зээлийг өргөтгөх үүднээс баталгаат хугацаагаа өөрчилж байна. California, 458 Italia болон FF загварыг гуравдугаар сарын 15-наас хойш худалдан авсан түншүүдэд долоон жилийн баталгаат хугацааг өгч байгаа юм. Энэ хугацаанд Ferrari компани бүхий л техник үйлчилгээ, стандарт үзлэг болон шаардлагатай тос тосолгоог хийж өгөх аж.
Ferrari компанийн албан ёсны сайтад бичсэнээр машинуудад жилд нэг удаа үйлчилгээ хийх юм.  Хэрэв түнш үйлчилгээ хоорондын интервал 20 мянган км-с илүү явсан бол жилд хэд хэдэн үйлчилгээ хийлгэж болох гэнэ.  
Ferrari сүүлчийн загвар FF супер машин энэ оны нэгдүгээр сард худалдаанд анх гарсан бөгөөд 12 цилиндртэй хөдөлгүүртэй, 660 морины хүчтэй энэ машин цагт 335 км хурдлах юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж