Тянь Ан Мэнд террор хийсэн гэж дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Тянь Ан Мэнд террор хийсэн гэж дүгнэжээ

Бээжин хотын төв Тянь Ан Мэнийн талбайд гарсан зам тээврийн ослыг Хятадын Засгийн газар алан хядах ажиллагаа гэж дүгнэв. Машинд байсан хүмүүс нь амиа золиослогч нар байжээ гэж эрх баригчид үзжээ.

Фото: Ed Jones / AFP

Үүний өмнө эрх баригчид Шинжаан-Уйгарын автономийн районы хоёр оршин суугчийг хайж буйг зарласан байлаа. Тэд уугуул уйгар хүмүүс байгаа гэнэ. Өнөөг хүртэл Хятадын албан ёсны төлөөлөгч нар нийслэлийн төв талбайд гарсан хэргийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байсан юм.

Бээжин хотын төвд зам тээврийн осол аравдугаар сарын 28-нд гарсан юм. Шинжаан-Уйгарийн автономийн районы дугаартай машин цугларсан хүмүүсийг дайрсан байв. Нийт таван хүн, тэдний тоонд машинд байсан гурван хүн амь үрэгдсэн юм. Ослын үеэр наанадаж 38 хүн гэмтжээ.

Шинжаан-Уйгарын автономийн районд ястан үндэстний болон шашны шалтгаанаар эсэргүүцэл, аллага байнга шахам гардаг. Лалын шашинтай уйгарууд нь төвийн засаг тус районыг хятаджуулах бодлого явуулж байна хэмээн дургүйцэж байдаг. Бээжингийн зүгээс уйгарын үндсэрхэг үзэлтнүүдийг террор, салан тусгаарлах үзэл санааг гаргалаа гэж буруутгадаг билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж