
Хөвсгөл аймагт өнгөрсөн сард гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл сураггүй байгаа Э-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөрөн сумын 13 дугаар багт оршин суугч Э нь 12 настай, сэтгэцийн өөрчлөлттэй бөгөөд гэрээсээ гараад сураггүй 50 гаруй хонож байгаа гэнэ. Хүүг алга болсон өдөр буюу гуравдугаар сарын 09-нөөс эхлэн эрж хайсан боловч олоогүй тул гуравдугаар сарын 12-нд эрлийн ажиллагааг зогсоожээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд огт сураггүй байна гэсэн ар гэрийнхэний нь хүсэлтээр өчигдрөөс эхлэн дахин эрэх хайх ажиллагааг аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсээс хамтран үргэлжлүүлж байна.
Д.Долгор