Аялал жуулчлалын өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын өдөрлөг болж байна

Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо “Хөрш зэргэлдээ гурван улсын аялал жуулчлалын өдөрлөг”-ийн нээлт өнөөдөр боллоо. Хоёр өдөр үргэлжилэх тус арга хэмжээнд  ӨМӨЗО-ны Хянган аймгийн АЖ-ын товчооны дарга Ли-Жүньянь, ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Дульдургын районы  тэргүүн Б.Х.Галсанов болон бусад улсын төлөөлөгчид оролцож байгаа аж. Тус өдөрлөгийн үеэр Монгол Улсын “Зүүн бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Монгол туургатны үндэсний хувцасны загварын шоу, Бизнес эрхлэгчдийн чөлөөт уулзалт, Аялал жуулчлалын боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ярилцлага, Хил орчмын бүс нутгийн худалдааг хөгжүүлэх нь бизнес форум, Хөтөч тайлбрлагч, зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний сургалт зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулах юм.   

Б.Мөнгөнтуул

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж