Дорнод аймагт гарсан түймрийг цурманд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт гарсан түймрийг цурманд оруулжээ

Улсын хэмжээнд он гарсаар 55 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн албан хаагчид сум орон нутгийн иргэдтэй хамтран 53 удаагийн ой, хээрийн түймрийг бүрэн унтраасан байна. Өнөөдрийн байдлаар хоёр түймэр цурманд байна. Тухайлбал, Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын заагт Хилийн долдугаар заставын ойролцоо, улсын хилээс 10 км орчим дотогш Вангийн цагаан–Уул хэмээх газар энэ сарын 27-нд гарсан түймрийг Эрдэнэцагаан дахь хилийн цэргийн 0146 дугаар ангийн албан хаагчид, сумын иргэд, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Дорнод аймгийн ОБХ-ийн албан хаагчид өнөөдөр 06:00 цагт цурманд оруулсан байна. Мөн өчигдөр тус аймгийн Чойбалсан сумын нутагт “Үнэгт” уулын ойролцоо 20х10км  орчим талбайг хамарсан хээрийн түймэр гарсныг орон нутгийн иргэд Хилийн цэрэг, Хавиргын боомт, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсээс албан хаагчид гарч ажиллан өнөөдөр 10:00 цагийн орчимд цурманд оруулжээ. Одоогоор дээрх цурманд оруулсан хоёр түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа гэнэ.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж