NBA Playoff: “Сан-Антонио”-д боломж үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

NBA Playoff: “Сан-Антонио”-д боломж үлдлээ

Залуу тоглогч Гэри Нийлийн үндсэн цаг дуусах мөчид хийсэн шидэлт “Сан-Антонио Сперс”-т дахин нэг боломж олголоо. Гурван оноогоор хожигдож явсан тус баг “Гриззлис”-ийн хамгаалалтын алдааг ашиглан тооны харьцааг тэнцүүлж, улмаар нэмэлт цагт 110:103 харьцаатай хожсоноор цувралыг 3-2 болгон ойртууллаа.
Цувралын зургаа дахь тоглолт Мемфист болно.

“Дасгалжуулагч Поп гайхалтай хувилбар сонгосон, Тим Данкан гайхалтай зай гаргаж өглөө” гэж оноог тэнцүүлсэн гоолын тухай Нийл ярьжээ. NBA-ын түүхэнд найман баг 3-1 гэсэн хожигдлоос дараагийн шатанд шалгарч байжээ. Тийм учраас түүх “Сперс”-ийн эсрэг байгаа ч Тим Данканы эрин үеийн сүүлчийн оролдлогынхоо төлөө зүтгэх нь ойлгомжтой. Тоглолтод Жинобили 33, Паркер 24, Данкан 13, Хилл 12 оноогоор багаа тэргүүлцгээсэн байна.

“Майами Хит” – “Филаделфия-76”

Цувралын тав дах тоглолт өнөөдөр “Майами Хит” багийн талбайд болсон. Өмнөх тоглолт мөн л сэлгээний хамгаалагч Лью Уилльямсын хожлын гоолоор нэр төрийн нэг ялалтаа байгуулсан “76” багаас өнөөдөр Игуодала, Бранд нар тус бүр 22 оноо, Янг, Холидей, Мийкс нар бүгд 10-аас дээш оноо авсан ч үндсэн цагт 97:91 харьцаатай хожигдол хүлээжээ. “Майами Хит”-ээс Двэйн Уэйд 26 оноо, 11 самбараас бөмбөг авалт, долоон оновчтой дамжуулалт өгч, хамгаалалт дээрээ ч шилдэг тоглолтыг гаргасан байна. Түүнд мэдээж Жеймс Бош нар дабл-дабл хийж тус болсон. Харин сэлгээнээс Марио Чалмерс 20 оноо авчирчээ. Ингэснээр цуврал 4-1-ээр “Хит”-ийн талд шийдэгдсэнээр дорнод бүсийн хагас шигшээд “Майами Хит” vs “Бостон Селтикс” гэсэн сонирхолтой цуврал бий боллоо. Өнгөрсөн жил “Селтикс” плей-оффын эхний шатанд “Хит”-ийг илүүрхэн буулган авч байсан юм.

“Денвер Наггетс” – “Оклахома Сити Тандер”

Өмнөх тоглолтуудын адилаар “Денвен Наггетс” тоглолтын эцсийн мөч хүртэл оноогоор илүүрхэж явсан ч шийдвэрлэх мөчид тэнцээний гоолыг оруулах шилдэг тоглогч байсангүй. ЖР Смит, Аарон Аффлало нарын холын зайн шидэлт дараалан амжилтгүй болсноор 100:97 харьцаатай “Оклахома Сити” цувралыг өөрийн талд шийдэж чадлаа.

“Денвер”-ийн таван тоглогч 10-аас дээш оноо авч, жигд тоглосон ч сүүлчийн мөчид шүүлт тэдний талд байсангүй. Бүсийн дүрэм зөрчсөн Кевин Дюрантыг шүүгчид зөрчөөгүй гэж шийдвэрээ өөрчилснөөр гурван оноо илүү гарах нөхцлийг нь бүрдүүлж өгчээ. Дюрант 41 оноо, Ибака есөн блок авч, багийн нөхдөө хамгаалалт болон довтолгоогоор тэргүүлжээ.

Ингэснээр “Тандер”-т амралт авах боломж гарч ирж байна.  Тэдний өрсөлдөгч нь “Сперс” үү, эсвэл “Гриззлис” үү гэдгийг та бүхэн “Боловсрол суваг” телевизээр хүлээн авч үзэх боломжтой.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж