Ард түмнээ Солонгост сонсоно

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Ард түмнээ Солонгост сонсоно

МАН-ын “Ард түмнээ сонсъё” аян үргэлжилж, гадаадад ажиллаж, амьдарч байгаа ард иргэдийн нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэх, тэдний эрх ашиг дуу хоолойг төр засгийн удирдлагад хүргэх гэнэ. Энэ тухай Өмнөд Солонгос дахь монгол иргэдийн ордог сайтуудаар зар тараажээ. Аяныг монголчууд олноор амьдардаг Мугпу, Үйжонгбу, Сөүл хотуудад ирэх тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд хийхээр болсон байна. Аяны хүрээнд намын нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар болон албаны бусад төлөөлөгчид оролцох аж.

Мөн аяны үеэр Гандан тэгчилэн хийдийн хамба лам
Д.Чойжамц номын айлтгал хийж, МУГЖ, Чингис хаан хамтлагийн ахлагч, дуучин Жаргалсайхан,
дуучин Нараа нар уран бүтээлээсээ толиуулах аж.

Ч.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж