ГССҮТ-ийн асуудлаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

ГССҮТ-ийн асуудлаар хуралдаж байна

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцэж буй тус эмнэлгийн эмч нар өнөөдрийн дотор томилгоог цуцлахгүй бол ажил хаяна гэдгээ илэрхийлээд буй билээ. Энэ хүрээнд өнөөдөр өглөө Эрүүл мэндийн сайд Н.Удвал ГССҮТ-ийн эмч нартай уулзсан байна. Уулзалтын үеэр эмч нарын зүгээс дээрх шаардлагаа тавьсан бөгөөд асуудлыг шийдвэрлэхээр өдгөө Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн яамны холбогдох ажилтнууд, ГССҮТ-ийн удирдлагууд болон ажил хаялт, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж буй эмч нарын төлөөлөл уулзалдаж байна. Тэд одоо ГССҮТ-д хуралдаж буй бөгөөд хурлын шийдвэр үдээс хойш гарах гэнэ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж