Израйль Палестины 26 хоригдлыг суллав

Хуучирсан мэдээ: 2013.10.30-нд нийтлэгдсэн

Израйль Палестины 26 хоригдлыг суллав

Газар нутгийн маргаанаас болж хагас зуун жил сөргөлдөж буй Израйль, Палестины хооронд энхийн гэрээ, хэлэлцээг сэргээхээр талууд хичээж байна. Үүний үр дүнд өнөөдөр өглөө /Х.30/ Израйлийн талаас тус улсын шоронд хоригдож буй 26 палестин хоригдлыг суллажээ. Палестин хоригдлуудын тав нь Газын зурвас дахь Израйлийн шоронд хоригдож байсан бол үлдсэн 21 нь Баруун эрэг дэх шоронгоос суллагджээ. Шоронгоос суллагдсан палестинчууд нь бүгд хүн амины хэрэгт 19-28 жилийн шоронд хорих ялтай аж. Тэднийг Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Рамалла хотод угтан авсан байна.

Харин палестин хоригдлуудыг суллахыг эсэргүүцсэн Израйлийн иргэд тус улсын дээд шүүхийн гадна эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Түүнчлэн палестин хоригдлуудыг сулласны дараахан Израйлийн Засгийн газар зүүн Йерусалимд 1500 барилга, байшин барьж босгох болсон тухай тус улсын үндэсний телевиз мэдээлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж