“Катерхам”-ын хамгийн алдартай машин бол Seven. Энэ машиныг бүтээгч Колин Чапман одоогийн “Лотус” багийг үүсгэн байгуулж байсан. Тэрбээр Seven машиныхаа эзэмшигчийн эрхийг 1973 онд “Катерхам”д зарсан юм.
“Лотус” багийн нисгэгч Хайкки Ковалайнен, Ярно Трулли нар хэвлэлийн бага хуралд оролцсон. Ковайлайнен “Катерхам”-ын машины тест хийх талбайд тус үйлдвэрийн машиныг унан хэвлэлийнхэнд харагдсан байна. Дараа нь Ярно Трулли “Формула нэг”-ийн машинаа зам дээр гаргаж иржээ.
Тус баг Каталон тойрогт өөрсдийн машиндаа шинэчилсэн зүйлүүдээ хийх төлөвлөгөөтэй байгаа, энэ нь амжилтыг нь эрс сайжруулна гэж найдаж байгаа аж. Одоогийн байдлаар ямар нэгэн оноо аваагүй байгаа тус баг шинэ хамтрагчтай болсноор дундаж багуудын хэмжээнд очиж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм.

“Лотус” баг одоо Туркийн хамгийн том хотуудын нэг Истанбулыг зорино. Тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Туркийн гран-при болох билээ.
Score Studio