
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулахаар болжээ. Уулзалт маргааш МҮХАҮТ-ын байранд 10.00 цагт эхлэх бөгөөд бензин, шатахууны үнэ болон бусад асуудлаар бизнес эрхлэгчидтэй ярилцах ажээ.
Н.ГЭГ