
“VixPlug” нэртэй залгуурын тусламжтайгаар таблетаасаа бүхий л цахилгаан хэрэгслээ унтрааж, асааж болдог болжээ. Зөвхөн гэртээ төдийгүй интернэттэй л бол та хаанаас ч гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдийг удирдаж болох аж.
Үүний тулд та тусгай арр-ыг нь таблетдаа суулгана. VixPlug залгууруудад цахилгаан хэрэгслүүдээ залгана. Залгуурууд нь wireless-ээр интернэтэд холбогддог учир та арр-ынх нь тусламжтайгаар интернэтээр шууд удирдах аж.
Т.БИЛГҮҮН