Эдийн засгийн форум болно

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн форум болно

Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох “Их Түмэн Санаачилга” хөтөлбөрийн 14 дэх удаагийн Зөвлөлдөх хорооны уулзалт болон Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны форум энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Сангийн дэд сайд С.Пүрэв, БНСУ-ын Стратеги, сангийн дэд сайд Юн Сунг-Сү, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Павел Королев, БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын дарга Юн Зүнгхуа, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас БНХАУ-д суугаа суурин төлөөлөгч Рената Лок-Дессаллиен, БНСУ, БНХАУ-ын Экспорт-Импортын банк, Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Внешэкономбанк болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцох аж.

Н.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж