Аюулгүйн зөвлөлийн гишүүд санал зөрөлджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Аюулгүйн зөвлөлийн гишүүд санал зөрөлджээ

НҮБ-ын Аюулгүйн зөлөл өчигдөр хуралдаж Сирийн эрх баригчдаас босогчдын эсрэг хүч хэрэглэн олон хүний аминд хүрч байгаатай холбогдуулан мэдэгдэл гаргах тухай асуудал хэлэлцлээ. Гэвч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн орны төлөөлөлөгчид санал хуваагдсанаас болж энэ асуудал шийдэлд хүрсэнгүй. Европын хэд хэдэн орны санаачлан оруулж ирсэн төслийг Аюулгүйн зөвлөлийн гишүүн болох ОХУ,Хятад болон Ливан улсууд хүлээж авахаас татгалзжээ.

Оросын төлөөлөл “Сирийн дотоод хэрэгт ороллцох нь бүс нутгийн аюулгүй байдалд харин ч аюул учруулж болзошгүй” гэжээ. НҮБ-ын гаргаж байгаа мэдээллээр бол Сирид бослого тэмцэл болон цэргийнхэн хүч хэрэглэсний улмаас 450 гаран амь үрэгджээ.

Видеог ЭНД дарж үзнэ үү

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж