Янз бүрийн зан чанартай хүмүүсийг хэрхэн удирдах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.10.29-нд нийтлэгдсэн

Янз бүрийн зан чанартай хүмүүсийг хэрхэн удирдах вэ?

Та менежментийн албан тушаал эрхэлж
байх хугацаандаа маш олон төрлийн хүмүүстэй тааралддаг шүү дээ. Хэрэв та 20 ба
түүнээс доош тооны хүмүүсийг удирдаж байгаа бол хүн тус бүрийн хувийн онцлогийг
мэдэрч ажиллах чадвартай байх хэрэгтэй.  Эсвэл 100 ба түүнээс дээш хамт
олныг удирддаг ч бай багийн үндсэн тоглогчдын хувийн онцлог, зан чанарыг мэдэх
чадвартай байх хэрэгтэй.
Та тэдэнтэй нэн ялангуяа нэг нэгээр нь харилцаж, ярилцах үедээ тэднийг ямар
зүйлс бусдаас ялгаатай болгодгийг мэдэхэд тусална. Янз бүрийн хувийн зан
чанартай хүмүүстэй нийцэж ажиллахдаа өөрийн зүгээс хүлцэнгүй тэвчээртэй байх
янз бүрийн аргуудыг ашиглах хэрэгтэй. Өөрийнхөө үзэл бодлдыг ойлгуулахын тулд
үргэлж тэдний хувийн онцлогт тохируулж харьцахыг хичээ.


    
   Та ажилчин бүртэй нэг аргаар харьцаад байж болохгүй. Ихэнх
тохиолдолд хүн тус бүр дээр харилцааны хандлагаа өөрчилж байх хэрэгтэй. Жишээ
нь,  хэрэв та маш шулуухан, хүнээс илүү өгөгдөлд анхаарал хандуулдаг, мэдрэмтгий
хүн бол өөрийнхөө үзэл бодлыг ойлгуулахад хэцүү байдаг. Ижил тохиолдолд та
хүнийг ойлгож мэдрэх мэдрэмжгүй бол мэдрэмтгий байхыг хүсэхгүй шүү дээ. Мөн
ямар нэг төслийг хүмүүст болон жижиг багуудад хуваарилах үед хэцүү байдаг.
Хэрэв тухайн хүн эсвэл баг аливаа юмыг задлан шинжлэх хандлагатай бол бүтээлч
байдал бага байдаг. Хэрэв тухайн хүн эсвэл баг хэт мэдрэмтгий байх юм бол
итгэлтэй шийдвэр гаргах нь ховор байдаг.

Төрөл бүрийн хувийн онцлогтой хүмүүстэй нийцэж ажиллах дараах хэд хэдэн
арга бий:

  • “Анхааралтай”  хүмүүс бол сайхан, тайван,
    юмсын тухай бодох дуртай. Тэд “дундуур аягатай усыг дүүрэн болгож харах”
    өөдрөг сэтгэлтэй хүмүүс. Тэд бусадтай нийцтэй байдаг боловч аливаа ажлыг
    хийхдээ бусдаас илүү их цаг шаарддаг. Тэдэнд шийдвэр гаргахад бага зэрэг
    тусламж хэрэгтэй болж магадгүй.  Харин тэдний талаарх сайн мэдээ
    гэвэл тэд ажлыг алдаа багатайгаар бүрэн гүйцэд хийдэг. Та тэдний зүгээс
    ямар зүйл хэрэгтэй байгааг аятайхнаар бас шулуухан мэдэгдэх хэрэгтэй. 
    Гэхдээ гэр бүл болон  ажлын бус сэдвүүдээр ярилцахад жаахан ч болов
    цаг гаргаарай.  Энэ төрлийн хүмүүс урт хугацааны, нягт нямбай
    ажиллагаа шаардагдсан төслүүдэд маш сайн тохирдог. Хэрэв энэ төрлийн
    хүмүүстэй ажилладаг бол маш их дэмжлэг үзүүлж, магтаж байх хэрэгтэй.
  • “Эрчимтэй”
    хүмүүс бол
    аливаа зүйлсэд хяналт тавьж, хурдан түргэн хийх дуртай. Тэд шийдвэр
    гаргахаас айдаггүй. Тэд ихэнхдээ хийж байгаа зүйлдээ ч сайн, үүнийгээ ч
    мэддэг. Харин тэд таныг хянадаггүй, оролдож үздэгүй эсэхийг шалгах
    хэрэгтэй.  Тэд маш их ажлыг таньд зориулж сайн хийх боловч хэн нь
    хэнийхээ босс вэ гэдгийг тэд мэдэж байгаа эсэхийг үе үе шалгах хэрэгтэй.
    Тэдэнтэй шулуухан, илэн далангүй харилцах хэрэгтэй бөгөөд утгагүй дэмий үг
    ашиглах хэрэггүй. Энэ төрлийн хүмүүсийг маш хурдан анхаарал хандуулах
    хэрэгтэй байгаа ажлуудад ажиллуулахад  илүү тохиромжтой. Магтах
    шаардлагатай үед нь тэднийг магтаж бай. Хэрэв тэднийг магтахгүй бол тэд
    уурлаж бухимдаж ч мэднэ.  
  • “Шинжээч” хүмүүс бол системд байгаа
    алдаа дутагдлуудыг үргэлж олохыг хичээж байдаг.  Тэд яг л чөтгөр шиг
    байдаг. Хэрэв та тэдэнд “Үүнийг хий” гэж хэлбэл тэд “Яагаад бид өөр зүйл
    хийж болохгүй гэж?” асууж мэднэ. Гэхдээ аливаа ажилд илүү сайн шийдлийг
    олох нь дээр учраас шүүмжлэл бол сайн зүйл. Гэхдээ ихэнхдээ тэд дэндүү их
    шүүмжилдэг. Тэд шийдвэр гаргах үедээ удаашрах хандлагатай байдаг. Тэдний
    юу хэлэх ёстойг сонс. Гэхдээ тэдний шүүмжлэл ямар ч үр дүнгүй хоосон зүйл
    бол тэдний саналыг хойш нь тавиад дараагийн асуудал руугаа хурдан орох
    хэрэгтэй. Энэ төрлийн хүмүүс гүн гүнзгий задлан шинжлэх ажиллагаа шаардсан
    боломжит хүндрэл бэрхшээл тохиолдож болох чиглэлүүдийг олох гэх мэт
    ажлуудад тохиромжтой.
  • “Мэдрэмтгий”  хүмүүс ямар ч зөрчилдөөнийг
    хэтэрхий хувийн байдлаар хүлээж авдаг. Тэд хэлснээ хийдэг боловч шийдвэр
    гаргах дургүй. Тэд ихэнхдээ тааламжтай, эелдэг боловч маш амархан гомддог.
    Энэ төрлийн зан чанартай хүнтэй хэтэрхий шулуун байдлаар харьцах хэрэггүй.
    Аливаа гүйцэтгэлтэй холбоотой ажлуудыг хийх шаардлагатай үед тэднийг
    дэмжих хандлагыг ашигла. Энэ төрлийн хүмүүс илүү “мэдрэмжтэй” ажлуудад
    тохиромжтой.
  • “Яриасаг” хүмүүс мэдрэмжээ илүү
    илэрхийлдэг. Тэд сэтгэл хөдлөлөө эерэг байдлаар ч, сөрөг байдлаар ч 
    илэрхийлдэг. Тэд бусад хүмүүсийн тухай маш их сонирхдог бөгөөд яг л
    хэлтсийн “нийгмийн эрвээхэй” шиг л байдаг. Тэд ихэнхдээ шийдвэр гаргах
    дуртай ч тухайн тохиолдолд л нийцүүлдэг. Тэдэнтэй харьцахдаа гэрэл
    гэгээтэй хандлагыг ашиглах хэрэгтэй бөгөөд үзэл бодлоо ойлгуулахын тулд
    бага зэрэг хошин байх хэрэгтэй. Энэ төрлийн хүмүүс нийгмийн үйл
    ажиллагаануудыг төлөвлөх, амьд хувийн онцлог шаардагдах төслүүдэд туслах
    гэх мэт ажилд тохиромжтой байдаг.
  • “Ухаалаг” хүмүүс хүсч байгаа зүйлдээ
    хүрэхийн тулд мэдлэг болон егөөдлийг ашигладаг. Тэд үндсэн сэдвүүдээр
    ярилцахыг хичээдэг. Тэд ямар ч шийдвэрийг гаргадаг. Тэд хийх ёстой ажилдаа
    хандуулах анхаарлаа маш амархан алдаж мэдэх учраас тэднийг хийх зүйлээ
    хийж байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй. Хэрэв шаардлагатай бол тэднийг
    хүн бүрт ойлгогдохуйцаар бэлтгэж, сурга. Энэ төрлийн хүмүүс  өгөгдөлд
    чиглэгдсэн төслүүдэд илүү тохиромжтой байдаг.
  • “Нам гүм
    дөлгөөн”

    хүмүүс хурал цуглаан дээр барагтай бол ярихгүй, өөртөө итгэлгүй мэт
    санагддаг. Тэд үргэлж өөрсдийнхөө үйлдлийг хянаж байдаг. Тэднийг хясаанаас
    сувд гаргаж  байгаатай адил үргэлж бүрхүүлнээс нь гаргахыг хичээх
    хэрэгтэй. Тэдэнд таны төсөөлж ч байгаагүй алт шиг санаа байж болох юм.
    Чимээгүй нам гүм хүмүүс ихэвчлэн гайхалтай санааг бодож сэтгэж явдаг. Бид
    дуу чимээ ихтэй хүмүүст илүү анхаарал хандуулах хандлагатай байдаг бөгөөд
    чимээгүй, зөөлөн өнгөөр ярьдаг хүмүүсийг үл тоомсорлодог. Харин ч
    эсрэгээрээ та чимээгүй хүмүүсийг илүү эрэлхийлж, гаргаж ирэх хэрэгтэй.
  • “Үр дүнд
    чиглэсэн”
    хүмүүс
    зөвхөн зорьсон зүйлдээ л анхаарал хандуулдаг боловч заримдаа “том
    зураг”-ийг харах чадвараа алддаг. Тэд бага ажил хийдэг ч гэсэн чухал
    зорилгыг хэрэгжүүлэх гэж байгаа учраас өөрсдийгөө гайхалтай сайн ажил
    хийдэг гэж боддог. Та тэдэнд үзэл бодлоо шулуухан л илэрхийлэх хэрэгтэй.
    Та тэдэнд “том зураг”-ийн ач холбогдлыг үргэлж сануулж, нийтлэг мэдрэмжээ
    ашиглах хэрэгтэй. Жишээ нь ямар нэг асуудлыг шийдвэрлэхэд илүү ойрхон
    байдаг ч асуудлыг шийдвэрлэхээ зогсоож чаддаг. Учир нь тэд дундаж
    хугацаанд асуудлыг шийддэг. Энэ төрлийн хүмүүс хайрцагнаас гадуур сэтгэх
    шаардлагагүй энгийн ажил үүргүүдэд илүү тохиромжтой байдаг.
  • “Ганцаардмал” хүмүүс ажлаа л хийхийг хүсдэг
    бөгөөд компаний аялал, цайны цагийн яриа эсвэл ажилтай холбоогүй зүйлсэд
    оролцдоггүй. Тэд ажилтнуудтай харилцаа үүсгэх дургүй. Та тэдэнтэй багийн
    ажиллагааны ач холбогдол, учир шалтгааны талаар ярилцах хэрэгтэй. Ажлын
    аюулгүй байдлын үүднээс бус тэднийг урамшуулж байх хэрэгтэй. Та тэдэнтэй
    нээлттэй, шударга байдлаар харилцах хэрэгтэй бөгөөд тэднийг багийн гишүүн
    гэдгийг ойлгуулах чадвартай байх хэрэгтэй. Энэ нь тэд хүн бүрийн сайн найз
    байх ёстой гэсэн үг биш л дээ. Тэд ердөө л итгэлтэй, найдвартай байх
    хэрэгтэй гэсэн үг. Ийм төрлийн зан чанартай хүмүүс багийн нэг хэсэг байхыг
    хүсдэггүй бөгөөд тухайн багийнхаа талаар бүрэн ойлголттой байдаггүй. 
    Тэд ихэвчлэн “Хэн ч надад хэлээгүй..” эсвэл “Би үүнийг хийх  ёстой
    байсан гэдгийг мэдээгүй..” гэх мэт шалтгаанууд хэлдэг. Энэ төрлийн хүн
    хүрэхэд хэцүү газар байгаа очир алмааз ч байж магадгүй. Хэрэв тэд одоо
    байгаа багт тохирохгүй байгаа бол тэдэнд тохирох өөр албан тушаал байгаа
    эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ нь хэн нэгнийг хувийн зан чанараас нь болоод
    шагнаж байгаа мэт харагдаж байгаа ч танай багийн дунд үүсээд байгаа
    зөрчлийг хэрхэн анхааралтай зохицуулж байгаа тань л чухал. Та болон танай
    хүний нөөц энэ мэт шилжилт хөдөлгөөний үр дүнг тодорхойлж байх ёстой.
    Тэднийг мөн л хясаанаас дун гаргаж байгаатай адил хальс бүрхүүлнээс нь
    гаргаж, багийн ажиллагаа шаардагдахгүй ажлуудыг тэдэнд даалгахыг хичээ.
  • “Хэт биеэ
    тоосон”

    хүмүүс өөрсдийгөө юм болгоныг мэддэг, юм болгоныг алдаагүй хийж чадна гэж
    боддог. Заримдаа тэд юу хийж байгаагаа ч сайн мэдэхгүй хирнээ өөртөө
    итгэлтэй байдаг. Та тэдэнтэй харьцахдаа эрс шулуунаар үзэл бодлоо
    илэрхийлж байх хэрэгтэй.  Та магадгүй тэднийг үргэлж даруу төлөв
    болгохыг хичээдэг байх. Тэдэнд юу хийх ёстойг нь сайн таниул. Аливаа ажлыг
    буруу хийчихээгүйг нь шалгах үүднээс амархан шалгаж болох ажлуудыг тэдэнд даалгах
    хэрэгтэй.
  • “Үглээ,
    олон үгтэй”

    хүмүүс хүн болгоны тухай боддог боловч тийм ч чадварлаг биш бөгөөд
    шаардлагыг хүлээж авдаггүй.  Тэд ааштай, ёжилсон байх хандлагатай
    байдаг. Тэд “дундуур аягатай усыг дундуур байна л гэж хардаг” гутранги
    үзэлтэй хүмүүс. Та энэ төрлийн хүмүүсийг нүдний булангаараа ч харахыг
    хүсдэггүй. Та тэдэнтэй харилцахдаа тэднээр яг юу хийлгэхийг хүсч байгаагаа
    илэрхийлж, тодорхой жишээ баримт дурд. Баримт ашиглах аргыг ашигла. Тэдэнд
    нэг их бүтээмж шаардахгүй эсвэл мэдрэмж шаардах ажлуудыг даалга.
  • “Муу
    санаатай”

    хүмүүс ажил хийж байгаадаа ч аз жаргалгүй эсвэл эргэн тойрныхоо хүмүүсийг
    ч бас тийм болгодог. Ихэнх тохиолдолд учир шалтгаан нь ажилтай холбоогүй
    зүйлс байдаг. Хэрэв тэдний зан чанар ажилчдын ёсзүйд нөлөөлж байна гэж
    үзэж байгаа бол энэ төрлийн хүнтэй ярилцаж, хэлтсийн ажилд зохицож нийцэж
    ажиллах ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Гэхдээ менежерийн хамгийн гол
    зорилго бол хүн бүрийг хувийн зан чанарын зөрчилдөөнгүй таатай ур амьсгалд
    л ажиллуулах явдал шүү дээ.
  • “Зохисгүй
    хандлагатай”

    хүмүүс бол хамгийн чухал асуудал болдог. Та тэдэнд тэдний ямар хандлага нь
    ёсзүйд нөлөөлж байгааг болон байж болшгүй зүйл болохыг мэдэгдэх хэрэгтэй.

Эх сурвалж: http://biznetwork.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж