
Температурын өөрчлөлтөөр өнгөө өөрчилдөг будгаар будсан автомашинтай болчихвол та улирал бүр өөр өнгийн машинтай явж харагдах гэнэ. Өвлийн хасах хэмд өөр нэг өнгө, зуны халуунд бас өөр нэг өнгөтэй машин унаж байгаа юм шиг харагдах боломжтой болох аж.
Английн “Auto Kandy” нэртэй автосалоныхон дээрх будгаар автомашин будах үйлчилгээг тун удахгүй эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Машин будах будгийн нэг литрийнх нь үнэ 320 ам.доллар ба тус салоныхон урьдчилсан захиалга авч эхлээд байгаа юм байна. Гэхдээ уг будаг нь дөрвөн сар тутамд шинэчилж будах шаардлагатай байдаг байна.
Т.БИЛГҮҮН