
Хажуугаар зурагчид аппаратныхаа гэрлийг анивчуулж тавгүйтүүлсээр.Театрт зарим нь “өөрсдийгөө харуулах” хүсэлтэйгээр ирдгийг мэдэх ч, шар мэдээний сэтгүүл сайтын материал бэлтгэх зурагчдын ажлыг мэдэж байгаа ч энгийн үзэгчдийг тоглолтын турш дурандаж, гэрлээр цочоохыг ойлгохгүй нь. Хаалгаар орж гарах үед нь амжиж дараагүй бол тэр л биз.
Ядаж байхад сайн дурын “ухаалаг утастан”-гууд олон. “Би ийм тоглолт үзэж байна”, “Би ийм тоглолт үзсэн” гэсэн зургийг олон нийтийн сүлжээнд оруулах гэсэн нэг төрлийн өвчин ч гэмээр. Энд тэнд бичлэг хийж, зураг авцгаах аж. Хожим нь тэр бичлэгээ үзэж кайф авмааргүй л юм. Уг нь бол би мөнгөө төлөөд тоглолт үзэх гэж ирсэн болохоос бухимдах гэж ирээгүй. Иймд намайг бүү тавгүйтүүлээч. Хоцорсон бол битгий орж ирээч..