
гаруй хүний талаас илүү хувь нь хэзээ нэг цагт, ямар нэг байдлаар, аль
нэг төрлийн сошиал медиа сайтад бүртгүүлж байсан гэх албан бус тоон
үзүүлэлт байдаг. Хэдийгээр тэд бүгд сошиал ертөнцийн идэвхтнүүд биш
боловч зөвхөн Фейсбүүк сүлжээ 1,5 тэрбум давсан хэрэглэгчтэй /тэднээс
бараг нэг тэрбум нь идэвхтэй хэрэглэгч байдаг/ гээд бодохоор сошиал
медиа гэдэг асар том хүрээлэл бий болж, дэлхийн хүн төрөлхтний амьдралын
чухал хэрэглүүр, хэв маяг нь энэ болжээ. Сошиал ертөнц нас, хүйс, шашин
шүтлэг, үзэл бодол, арьсны өнгө зэргээс үл хамаарч хүссэнээ илэрхийлэх
боломж олгодог ч уг хаалга нийгмийн цөөнх болсон ижил хүйстнүүдийн хувьд
харамсалтай нь хагас нээлттэй. Гэтэл дийлэнх гей, лесби хүмүүсийн хувьд
цахим ертөнцөөс хамтрагчаа хайх нь түгээмэл гэнэ. Тиймээс тэдний энэ
онцлогт тохируулж ижил хүйстнүүдэд зориулсан сошиал медиа сайтууд өдгөө
хүчээ авч байна. Энэ төрлийн сайтуудаас хамгийн алдартай нь Grindr.com,
Gay.com ManHunt.net. Англи, испани, франц, португаль, герман, итали,
хятад болон япон хэл дээр хувилбараа гаргасан ManHunt.net сайтад л гэхэд
дөрвөн сая гаруй хэрэглэгч бүртгэлтэй. iPhone болон Android үйлдлийн
системд зориулсан мобайл app-ыг ашиглаж, хүссэн газраасаа хайсан хүнээ
олох боломжтой. Гол давуу тал нь гэрэл зурагт ямар нэг цензур
тавьдаггүй, тиймээс ил задгай, садар самуун гэлтгүй хүссэн зургаа оруулж
болдог гэнэ.
Зүгээр танилцах талбар биш, харилцаагаа
гүнзгийрүүлж болох бүхнийг сошиал медиа ертөнц дэх энэ зэвсгийг ашиглан
хийж болдог учраас, басхүү бэлгийн чиг хандлага нь хэвийн, эсвэл гей,
лесби, бисексуал, трансжендер аль нь ч бай тэр хүнийг гаднаас нь хараад
мэдэх боломж хомс тул ижил хүйстнүүдийн хувьд хамтрагчаа олох хамгийн
түгээмэл арга хэлбэр нь соиал ертөнц болжээ, гэхдээ зөвхөн тэдэнд
зориулсан тийм талбар…