Хятадын хүн ам 1.33 тэрбумд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Хятадын хүн ам 1.33 тэрбумд хүрчээ

Хятадын хүн амын тооллогын дүн гарчээ. Энэ дүнгээр бол Хятад улсын иргэнээр 1 тэрбум 330 сая гаруй хүн бүртгэгдсэн байна. Мөн 60-аас дээш насалсан хятад иргэдийн тоо огцом өссөн гэх үзүүлэлт сонирхол татахаар байгаа аж. Жараас дээш настай иргэд одоо тус улсын хүн амын 13.3 орчим хувийг эзэлж байгаа юм байна. Энэ нь 2000 онтой харьцуулахад бараг 3 хувиар нэмэгдсэн аж.

 Харин Хятадын хүн амын 16.6 хувь нь 14 хүртэл насныхан болж байгаа нь арван жилийн өмнө гаргасан өмнөх тооллогын дүнтэй харьцуулахад 6.29 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд  хүн амых нь тоо буурах хандлагатай байгаа ч Хятадын төрөөс нэг айл- нэг хүүхэд гэсэн бодлогыг хатуу сахиулж мөрдсөөр байгаа юм. Тооллогод дурдсанаар бол Хятадын хүн амын тал орчим хувь нь хотууд болоод нийслэлдээ амьдарч байгаа аж.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж