“Хурд” хамтлагийн хуанли тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2013.10.28-нд нийтлэгдсэн

“Хурд” хамтлагийн хуанли тун удахгүй

“Эх орон”, “Цэргийн бодол” зэрэг олон уран бүтээлээрээ ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн “Хурд” хамтлагийнхан удахгүй өөрсдийн 20 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхээд байгаа билээ. Тэдний олон уран бүтээлд дуртай, тэдний талаарх мэдээллийг чих тавин сонсдог үзэгчиддээ дуулгахад “Хурд”-ынхантай  20 жилийн ойг нь хамтдаа угтах сайхан мэдээ байна. Тэдний энэ хугацаад хийж байсан 16 тоглолтын дурсгалтай хамгийн гоё зурагнуудаас нь бүтсэн 13 янзын том плакат бүхий 2014, 2015 оны хуанли ирэх сарын 10-аас худалдаанд гарна. Тэд 500 ширхэгийг хэвлүүлсэн бөгөөд одоогоор хаагуур, хэдэн төгрөгөөр борлуулах нь тодорхойгүй байна.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж