“Авар”-ын 90 тэрбумыг Японы шүүх шалгана

Хуучирсан мэдээ: 2013.10.27-нд нийтлэгдсэн

“Авар”-ын 90 тэрбумыг Японы шүүх шалгана

Цаасан дээрх “Авар”-ын 90 тэрбумыг Японы шүүх шалгахаар болов

Манай улсад бүртгэлтэй “Авар” компанийн талаарх мэдээлэл Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэ­лээд шуугиан дэгдээгээд байна.

Учир нь энэ сарын 17-ны өдөр Японы Токио хотын Чиёода дүүрэгт орших Хойд Солонгосын ерөнхий холбоог дуудлага худалдаанд оруу­лахад “Avar Limited Liability Company” буюу “Авар” компани тус газрыг 5.1 тэрбум иенээр /90 орчим тэрбум төгрөг/ худалдан авах санал оруулснаар ялагч болжээ.

Япончууд сураггүй компанийн талаар мэдээлэлгүй байна

Өмнө нь Монголын ком­паниудаас Японд үл хөдлөх хөрөнгө худалдан авч бай­сан тохиолдол байхгүй учир эл явдал тэднийг ихэд гайхш­руулж байгаа болол­той. Улмаар манай улсад албан ёс­ны бүртгэлтэй “Авар”-ыг хэр нөлөө бүхий компани болох, амласан мөнгөө гар­гаж чадах эсэхийг нь судалжээ.

Гэтэл тус компанийг Мон­голд бүртгэлтэй гэдгээс өөр ямар ч мэдээлэл олж ча­даагүй байна. Харин эл асуудлаар Японы нэр бү­хий телевизийн сэт­гүүлч Монгол руу залгаж Кёо­кү­шүзан Д.Батбаяраас лав­­лахад “Монголд тийм их хэм­жээний мөнгөтэй хүн байхгүй” гэсэн аж. Энэ мэт зүйлээс шалт­гаалан Япон улсын шүүхээс тус ком­­­панийн ху­дал­дан авах чад­­­варыг су­далж дуустал ту­­хайн газрыг худалдах шийд­­­вэ­рийг түр хойш­луу­лаад бай­на.

Харин Японы зарим сай­тад мэдээлснээр Монголд бүртгэлтэй “Авар” компани Хойд Солонгосын хүсэлтээр тус барилгыг худалдан авах гэж байна, Японы Зас­гийн газрын шахалтаар Хойд Солонгосчуудтай хэл амаа амархан ололцдог мон­голчуудыг ашиглаж бай­­на гэх зэрэг таамаг дэв­шүү­лээд байгаа юм.

Өө­рөөр хэлбэл Японы мэргэ­жилт­нүүд эл үйл явд­лын цаана улс­төрийн ямар нэгэн шинж чанартай зүйл байж бол­зош­гүй хэмээн үзэж байгаа аж.

Ингээд энэ сарын 21-нд буюу өнгөрсөн даваа гарагт Японы “Токио спорт” сайтад 11:22 цагт нийтлэгдсэн материалыг орчуулан хүргэж байна.

Монголын компанийн арилжаа олзлогдсон япончуудын асуудалд нөлөөлөх үү

Японы Токио хотын Чиёода дүүрэгт байрлах Япон дахь Хойд Солонгосын ерөн­хий холбооны төв шта­быг энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр “Авар” компани газар болон бай­шинтай нь 5.010.000.000 иен буюу ойрол­цоогоор 80 гаруй тэрбум төгрөгөөр үнээр худалдаж авахаар бол­сон.

Гэвч одоогоор тус ком­панийн байрлах газар болон удирдлагуудын нэрс нь тодорхойгүй байна. Мэр­­­­гэ­­­жилтнүүдийн үзэж буй­гаар энэхүү компани нь Япо­ны Ерөнхий сайд Шин­зо Абэгийн засгийн газрын тул­гам­даж байгаа асууд­луудын нэг болох Хойд Солонгост олз­логдсон япон иргэдийн асуудлыг шийд­вэр­лэхэд гол түлхүүр болж магадгүй юм.

Энэ оны гуравдугаар сард тус газрыг анхны дуудлага худалдаанд оруулсан ч тухайн байгууллага нь ху­далдаж авах эрхээ алдсан.

Ха­рин хоёр дахь удаа­гийн дууд­­лага худал­даанд Монгол Улсын “бонд” ха­риуцсан ком­пани ялсан гэх мэдээлэл байна. Япон улстай дипло­мат ха­рилцаагүй Хойд Солон­госчуудын хувьд тус ерөнхий холбоо нь Элчин сайдын яам­ны үүргийг гүйцэтгэдэг чухал газрын нэг юм.

Хойд Солонгосын та­лаар сайн мэдэх сэтгүүлч редактор Вон Жон Илийн хэлс­нээр “Тус ерөнхий хол­боонд Монголын компани үнэ хаяснаар алга болно гэж байхгүй болов уу.

Хойд Со­лонгос болон Монгол Улсын харилцаа найр­­­саг байдаг бөгөөд өнгөрсөн жил Монгол Улс нь Хойд Солонгосын ком­панид 980.000.000 иен буюу 1.568.000.000 төг­рөгийн хөрөнгө оруулж 20 хувийн хувьцаа худалдан ав­сан байдаг.

Гэхдээ Хойд Солонгостой далайн боомт дахь хэлэл­цээрийн гэрээ байгуулсан Мон­голын компаниудын ихэнх нь улсынхаа мэдэлд бай­даг болохоор тэд Хойд Со­лон­гост тухайн байрыг тү­рээслүүлэх магадлалтай” гэжээ.

Хэрвээ Японы компани үнэ хаясан бол Хойд Со­лон­­­госын тал хүч­тэй эсэр­­­­­­­­­­­­гүү­цэл илэр­­хий­лэх бай­­­­­­­­сан. Харин Японы Зас­гийн га­зар Монголын ком­пани үнэ хаяж байгааг нь чимээгүйгээр хү­лээн зөв­шөөрч эерэгээр бодож байна.

Яагаад гэвэл өнгөрсөн сард Ерөнхий сайд Шинзо Абэ өөрийн хувийн ордондоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урьж олз­логдсон Япон иргэдийн асуудлаар ярилцсан.

Японы Засгийн газар Монголыг хоёр улсын гүүр болгон ашиглаж Хойд Со­лонгостой олзлогдсон ир­гэдийн асуудлыг шийд­вэр­лэхэд боломжтой гэж бодож үзэж байгааг үгүйсгэхгүй.

Нөгөөтэйгүүр Японы Ерөн­­­­­­­­хий сайд Абэ Монголын Засгийн газартай ажил хэргийн яриа явуулснаар өө­рийн үүрэгт ажлаа бие­лүүлэх нэг арга замаа олсон байж магадгүй.

Ч.Эрдэнэбат: Ямар ч улстөрийн оролцоо байхгүй, цэвэр бизнес

Япончууд төдийгүй мон­­­­голчуудын анхаарлыг тат­сан эл асуудлын талаар “Авар” компанийн захирал Ч.Эрдэнэбат өчигдөр мэдээ­лэл хийв.

Түүний ярьж буйгаас үзэхэд тус компани нь бай­­гуулагдаад есөн сар болж байгаа бөгөөд энэ хуга­­цаанд Японд барилга ба­рих газрын дуудлага ху­дал­даанд оролцох төслийг боловсруулж, дуудлага ху­далдаанд оролцжээ.

Харин Японы хэвлэлд га­раад байгаа шиг ямар нэ­гэн улсын Засгийн газрын даалгавраар тухайн газрыг худалдаж авах гээгүй, цэвэр бизнесийн зорил­готой гэнэ.

Японы Токио хотын нэг­дүгээр зэргийн газарт байрлах тус газрыг 90 орчим тэрбум төгрөгөөр худалдан авахаар зэхэж байгаа “Авар” компанийг үүсгэн байгуулагч нь Монголын сайхан бүс­гүй Ч.Мичидмаагийн төр­сөн ах Ч.Эрдэнэбат аж.

Тий­мээс эл хэрэгт Их аварга Д.Даг­вадорж бо­­­лон УИХ-ын гишүүн Д.Сумъяа­базар нар холбоотой байж бол­­зош­гүй гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.

Энэ үеэр “Авар” компанийн захи­рал Ч.Эр­дэнэбатаас зарим зүйлийг тод­рууллаа.

-Японы шүүх шийдвэр гаргахаа хойшлуулсан гэсэн. Дуудлага худалдаагаар газ­рыг авсан байхад яагаад шүүхийн шийдвэр нь хой­шилсон юм бол?

-Японы болон Монголын хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр дуудлага худалдаатай хол­боотой янз бүрийн м­э­дээлэл цацагдсанаас болж түр хойш­лоод байна.

Уг нь өнгөрсөн хоёр дахь өдөр шүүхийн шийд­вэр гарах байсан. Удах­гүй шүүхийн шийдвэр гарах байх.

-Танай компани үйл ажиллагаагаа нэг ч удаа явуулж байгаагүй юм билээ. Дууд­лага худалдаанд яаж оролц­сон юм бэ?

-Компани маань байгуу­лагдаад удаагүй байгаа. Үйл ажиллагаа явуулдаггүй нь үнэн.

Гэхдээ Японы хуулийн компаниар дамжуулж дууд­лага худалдаанд оролцсон.

-Дуудлага худалдаанд амласан 5.1 тэрбум иен бол их мөнгө. Энэ мөнгийг хаанаас бүрдүүлэх вэ?

-Гадаадын хөрөнгө оруу­лалтын сангаар дам­жуулан бүрдүүлнэ. Японы шүүхээс шийдвэр гарсны дараа энэ тухай тодорхой мэдээлэл өгнө.

-Японы зарим хэвлэлд гараад байгаа шиг үүний цаана УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Их аварга Д.Дагвадорж нар байгаа, мөн Хойд Солонгост хул­гайлагдсан иргэдээ авч­ра­хын тулд Японы Зас­гийн газар ийм алхам хийж бай­гаа гэх мэдээлэл байна?

-Аль ч улсын Засгийн газрын оролцоо байхгүй. Цэвэр бизнесийн зарчмаар явж байгаа асуудал.

Миний дүү Ч.Мичид­маагийн нөхөр Д.Сумъяаба­зар УИХ-ын ги­шүүн боло­хоор тэгж хар­даж байхыг үгүйсгэхгүй.

-Энэ асуудалд их аварга Д.Дагвадорж холбоотой юу?

-Холбоогүй.

Б.ТӨРБАТ

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж