
Гэр бүл, хүүхдийн цогц хөгжил дэд хөтөлбөр дөрвөн зорилттой. Гэр бүл, хүүхдийн хууль эрх зүйн орчны хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах, боловсролын үйлчилгээг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн чанар хүртээмжийг сайжруулах, хөгжил хамгааллын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гэсэн зорилтыг дэвшүүлжээ. Зорилтын хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө гарах юм. 2010 оны байдлаар гэхэд насанд хүрээгүй хүмүүсээс 24 гэмт хэрэгт 35 хүүхэд үүнд холбогдон шалгагдсан байна. Харин гэмт хэргийн улмаас 32 хүүхэд хохирч, согтууруулах ундаа хэрэглэсэн 60 хүүхэд эрүүлжүүлэгджээ. Энэ бүх тоо баримт хүүхдүүдийн ар гэр, эцэг эхтэй шууд холбоотой. Өсвөр насны хүүхдэдээ хараа хяналт тавьж, тэднийг зөв хүн болгож төлөвшүүлэх ажлыг боловсрол, хууль хяналтын байгууллага биш, нэн түрүүнд гэр бүлийнхэн нь эхлүүлэх хэрэгтэй гэсэн үүднээс энэхүү хөтөлбөрийг боловсруулсан. Зөвхөн гэмт хэрэг гэлтгүй, хүүхдийн эрүүл мэндэд эмч нар анхаарах бус эцэг эхчүүд хүүхдээ эрүүл амьдрах зөв дадалд хэвшүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
