
НҮБ-ийн элч дуучин Т.Ариунаагийн үс үргэлж өөр, өөр засалттай байдгийг та анзаарч байв уу? Гадаад төрх, стиль имиждээ үргэлж анхаарч, үлгэр жишээ байдаг дуучин Т.Ариунаагийн хамгийн их бахархдаг зүйл нь түүний үс. Үс сайхан бол зүс сайхан гэдэг үгтэй Ариунаа зуун хувь санал нийлдэг гэнэ. Тиймдээ ч өдөр бүр үсэндээ их хэмжээний мөнгийг зарцуулдаг байна.
Үдэш бүр “Universe Best Songs-2011” нэвтрүүлэг UBS телевизээр гарч байгаа. Нэвтрүүлгийн ганц чимэг болсон шүүгч бол Т.Ариунаа. Тэрбээр өдөр бүр өөр, өөр үс засалтыг үзэгчдэд харуулж байгаа. Дуулж байгаа оролцогчдоос илүү өнөөдөр Т.Ариунаагийн үс засалт ямар байх бол гэж үзэгч бүсгүйчүүд түүнийг сонирхож, сонжиж, үлгэр жишээ авдаг юм билээ.
М.Анир