Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт болно. Хуралдаанаар Дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэх, гадаад улсад хийсэн айлчлалын үр дүнгийн тухай, Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санал, дүгнэлт, Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна.
У.БОЛОР