Өдөрлөгт УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Л.Гантөмөр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга,Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн нутгийн Захиргааны удирдлагууд болон Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг даргын орлогч Л.Нармандах, Засаг даргын орлогч Х.Болормаа, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Засаг даргын зөвлөх Р.Оргил, ЗДТГ-ын дарга Д.Баасанбат, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцов.
Өдөрлөгийн үеэр иргэдэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Хороодын ажлын алба болон тамгын газрын дэргэдэх бүх хэлтэс албад төрийн байгууллагууд мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй ААНБ-ууд оролцож, иргэдэд үйлчилж байгаа юм байна. Тухайлбал Сүхбаатар дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс портез, ортепид олгох бол Замын цагдаагийн тасаг өдөрлөгийн үеэр эрхээ хасуулсан жолооч нараас шалгалт авахаар болжээ. Эрүүл мэндийн нэгдлээс иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулж даралт, биеийн жингийн индекс, сахарын шинжилгээ авах үйлчилгээ үзүүлнэ. Харин Иргэний бүртгэлийн хэлтэс энэ үер шинээр төрсөн хүүхэд болон залуу гэр бүлд гэрлэлтийн гэрчилгээ олгох юм.