Хакухог залгах сумочид өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.26-нд нийтлэгдсэн

Хакухог залгах сумочид өрсөлдөж байна

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн сумочдын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. МҮЭСТО дахь “Тэмүүжин” спорт төвийн зааланд болж буй тус тэмцээнийг "Хакухо сан"-гаас дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.  

“Эрүүл Монгол Хүүхэд” уриатай зохион байгуулах энэ удаагийн тэмцээнийг аймаг, нийслэлийн дунд сургуулийн сурагчдын дунд гурван насны ангиллаар явуулж, алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулна. Тэмцээний гурван насны ангилалд түрүүлсэн медальтангууд болон шигшээ наймд шалгарсан сумочдоос таван хүүхдийг сонгон шалгаруулж, бэлтгэлд хамруулан, ирэх оны хоёрдугаар сард Японы Токио хотноо болох  “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд оролцуулах юм.

ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

2013 оны 10 сарын 26-ны өдөр

09:00 – 13:00 Тэмцээн эхэлнэ /8-9 насны ангиллаар эхэлнэ/
13:00 – 14:00 Завсарлага
14:00 – 14:30 Тэмцээний нээлтийн ажиллагаа
14:30 – 20:00 Барилдаан үргэлжилнэ /Ангилал тус бүрд 8 хүүхэд үлдэнэ/

2013 оны 10 сарын 27-ны өдөр

09:00 – 13:00 Шигшээ барилдаан эхэлнэ /Ангилал тус бүрт үлдсэн 8 хүүхэд тойргоор барилдаж аваргууд тодорно/
13:00 – 13:30 Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
13:30 – 14:00 Тэмцээний хаалтын үйл ажиллагаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж