Шинэ төмөр замын ажил урагшгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Шинэ төмөр замын ажил урагшгүй байна гэв

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт барьж буй Тавантолгойгоос  Гашуунсухайтын чиглэлд барих 267 км төмөр замын асуудлаар өнөөдөр төмөр замчид сэтгүүлчдэд хандлаа. Төмөр замын ажлыг  БНСУ-ын “Samsung C&T” компани хариуцан гүйцэтгэж буй бөгөөд ажлын явц одоогоор 30-40 хувьтай гэх ч энэ хэлээд байгаа нь зөвхөн газар шорооны ажилтай холбогдох ажлын явц төдий зүйл гэж тэд онцоллоо. Энэ байдлаараа төлөвлөгөөний дагуу 2014 онд ашиглалтад орох боломжгүй гэсэн юм. Түүнчлэн төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулсан “Маккензи” компани хэт өсгөсөн зардал тооцоолж байгаа нь улс орны том бүтээн байгуулалтыг ашиг сонирхлын зөрчилд хүргэж буй гэлээ.

Төмөр замын асуудлыг бүхлээр нь зангиддаг Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг одоогоос гурван жилийн өмнө гаргасан бөгөөд уг бодлогыг дутуу дулимаг болсон гэж хэвлэлийн хурал зохион байгуулсан төмөр замчид хэлсэн юм. Тиймээс нүүрсний экспорт гацаанд орсон энэ үед хугацаа алдалгүй төмөр замын асуудлаар бодлогын баримт бичгээ шинэчлэх, төмөр замын ТЭЗҮ-ийг нягтлах, ажил явагдаж буй хэсэг дэх хяналт, шалгалтыг чангатгах хэрэгтэй гэлээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж