Их зохиолчийн ээдрээт зам

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Их зохиолчийн ээдрээт зам

“Ээдрээтэй зам ба үнэн” нэртэй үзэсгэлэн Монголын театрын музейд гараад байна. Төрийн хошой шагналт, УГЗ Д.Намдаг агсны мэндэлсний 100 жил болоод тус музейн 20 жилинй ойд зориулан уг үзэсгэлэнг зохион байгуулжээ. Их зохиолчийн тайзны голдуу бүтээлийн гар бичмэл, тайзны зураг гэх зэрэг сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн тавьсан байна.


Д.Намдаг “Шинэ зам”, “Их авхай”, “Ээдрээ”, “Үнэн”, “Эрдэмтний яриа”, “Би биш”, “Сүрэг чоно”, “Шинэ байшинд” зэрэг 25 жүжгийн зохиол бичин 11 жүжиг найруулан тавьсан уран бүтээлч билээ. 1926 онд Герман улсад дунд сургуульд сурахаар явсан тэрбээр төв театрт дагалдан жүжигчнээр орж байсан түүхтэй. Түүний жүжгийн нэрүүдээс оролцуулан нэрийг нь өгсөн эл үзэсгэлэн ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж