Аймаг, нийслэлийн БОАЖГ-ын усны асуудал хариуцсан мэргэжилтнүүд,Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагчдад зориулсан сургалт дөнгөж сая Усны газарт эхэллээ. Уг сургалтын хүрээнд БОАЖЯ-наас 2011 оныг "Усны жил" болгон зарласантай холбогдуулан дээрх мэргэжилтнүүдэд Усны жилийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг нарийвчлан танилцуулж,хэрэгжүүлэх арга замыг зааварчилах юм. Мөн усны салбарын хууль эрхзүй, төрөөс баримталж буй бодлого,үйл ажиллагаа, шинэчлэгдэж буй усны нөөцийн нэгдсэн менежементийн ойлголт, усны үнэ цэнэ, экологи эдийн засгийн үнэлгээ хийх аргачлал,ариун цэврийн байгууламж,эрүүл ахуйн дэвшилтэт технологи, усны мэргэжлийн байгууллага болон сав газрын зөвлөлийн үйл ажиллагааны цаашдын чиглэл хандлага, хилийн усны асуудал зэрэг асуудлын хүрээнд дэлгэрэнгүй зөвлөлдөнө.
Б.Манд