
HTC компани Incredible S загвар дээр суурилсан Droid Incredible 2 смартфоныг дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн худалдаанд гаргах гэж байна. CDMA сүлжээтэй Incredible 2 смартфон нь өмнөх загвараас илүү том дэлгэц, өндөр багтаамж бүхий шуурхай санах ойтой болсон байна. Тодруулбал дөрвөн инчийн хэмжээтэй дэлгэц, 768 мегабайтын багтаамжтай шуурхай санах ой, нэг гегагерцийн нэг цөмт процессортой болжээ.
Түүнчлэн энэхүү смартфон нь Android 2.2 Froyo үйлдлийн систем дээр ажиллах бөгөөд арын камер нь найман мегапикселийн нягтаршлаар 720p видео бичлэг хийж, нүүрэн талын камер нь 1,3 мегапикселээр видео дуудлага хийх чадамжтай юм. Уг смартфоныг худалдаалах үнийг 199 ам.доллар байхаар тогтоожээ.
Б.Энхцэцэг