Өмгөөлөгч Л.Баттогтохыг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч Л.Баттогтохыг эрэн сурвалжилж байна

Иргэний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга асан П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход “Бусдыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төрд халдсан” гэх үндэслэлээр шалгаж эхлээд байсан юм. Харин өмгөөлөгч Л.Баттогтох нь мөрдөн байцаалтыг үл хүндэтгэн, дуудсан цагт нь ирэхгүй байгааг эх сурвалж хэллээ. Тэрээр “Надад эрүүгийн хэрэг үүсгээгүй, цагдаагаас нэг ч удаа дуудаагүй” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан ч түүнийг шалгаж байгаа нь нэгэнт тодорхой болсон юм.

Мөрдөн байцаалтын явцад хүндрэл үүсгэн, дуудсан цагт ирэхгүй байгаа учир өмгөөлөгч Л.Баттогтохыг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Т.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж